Үйл явдал / Event

"Далан мянга миний амьдралд" эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Зорилго:              Монгол Улсын ирээдүйн хөгжлийн эх үндэс болсон оюутнуудын сурч боловсрох нөхцлийг сайжруулахын тулд төрөөс явуулж буй олон талт үйл ажиллагааны нэг нь үндэсний тэтгэлэг билээ. Энэхүү тэтгэлэг нь олон талын ач холбогдолтой бөгөөд оюутнууд тэтгэлэгт хамрагдсанаар гарч байгаа үр дүнг олон нийтэд хүргэх, оюутнуудын үзэл бодлыг сонсох зорилготой.Зохион байгуулагч:·         Монголын Лектор Төв·         Монголын Оюутны ХолбооМэдээллийн ивээн тэтгэгч:·         www.assa.mnЭссэнд тавигдах шаардлага:·         Эссэ 400 үгэнд багтан бичигдсэн байна.·         “Далан мянга-Миний амьдралд ерөнхий сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр ...
Дэлгэрэнгүй > 2013.04.15, 11:59

Сар шинийн баяраар Монголын Оюутны Холбооны ажиллах цагийн хуваарь

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараар Монголын Оюутны Холбоо 2013 оны 02 сарын 08 -аас 02 сарын 14 хүртэл амарна. Та бүхэн бидэнтэй холбоотой санал хүсэлт, асуултаа 7011 - 1143 утсаар холбогдож лавлана уу.
Дэлгэрэнгүй > 2013.02.05, 11:45

Их, дээд сургууль, коллеж, МСҮТөвийн өвлийн амралтын хуваарь

 Их, дээд сургууль, коллеж, МСҮТөвийн өвлийн амралтын хуваарь:  № Сургуулийн нэр Амралт эхлэх хугацаа Хичээл эхлэх хугацаа 1 Монгол улсын их сургууль 2012.12.21 2013.02.04 2 Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2012.12.21 2013.01.21 3 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 2013.01.10 2013.02.10 4 Хөдөө аж ахуйн их сургууль 2013.01.05 2013.01.28 5 Батлан хамгаалахын их сургууль 2013.01.18 2013.02.18 6 Хууль сахиулахын их сургууль 2013.02.04 2013.02.20 7 Боловсролын их сургууль 2012.12.21 2013.01.28 8 Соёл урлагын их сургууль 2013.01.04 ...
Дэлгэрэнгүй > 2013.01.09, 18:11

Их сургуулиудын хотхоныг Багануур дүүрэгт барихаар боллоо

БШУЯ-ны захиалгаар Налайх дүүргийн Шивээтийн хөндийд байгуулагдахаар төлөвлөгдөж байсан их сургуулиудын хотхоны газрын байршил нь Багануур дүүрэгт шилжсэн байна. 2012 оны нэгдүгээр улиралд тендерт шалгарсан таван байгууллага байр зүйн дэвсгэр зургийг 1:500 масштабын нарийвчлалтайгаар зураглах ажил, төлөвлөлтийн талбай дахь инженер геологийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дуусчээ. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас тус хотхоны ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах тендерийг зарлаж АНУ, БНХАУ, БНСУ болон Монголын мэргэжилтнүүд тус хотхоны ерөнхий ...
Дэлгэрэнгүй > 2013.01.09, 10:06

Оюутнууд өвлийн амралтаараа ирж, очих 2 талын замын зардлыг төрөөс авна.

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 21 тоот тогтоолоор Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад өвлийн амралтаараа орон нутагтаа очиж амрахад нэг талын замын зардлыг төрөөс хариуцдаг байсан. Оюутнуудын замын зардлын тооцоог 2007 оноос эхлэн Сургалтын төрийн сан хариуцан хийж байгаа ба 2007-2010 онд жил бүр 11000 орчим суралцагчид 371,0  сая төгрөгийн санхүүжилт олгож байсан. Суралцагчид өвлийн амралтаар орон нутагтаа амрахад нь аймгийн төв хүртэлх тээврийн ...
Дэлгэрэнгүй > 2013.01.09, 09:38

Энэтхэг Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2013-2014 оны хичээлийн жилд 20 хүртэл оюутанд тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, хими технологи, байгалийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд ...
Дэлгэрэнгүй > 2013.01.07, 19:36

Та Их сургуулийн захирал хийх гэж байгаа бол дараах шаардлагуудыг хангасан байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр төрийн өмчит их, дээд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталлаа. Дээд боловсролд тоо биш чанарыг эрхэмлэн шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, ил тод, нээлттэй болгох бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор энэхүү тушаалыг гаргасан байна.Төрийн өмчийн их сургуулиудын ажлын байрны тодорхойлолтоор захирлын хүлээх үүрэг хариуцлагыг илүү тодотгож, тавигдах шаардлага нь өндөрсчээ.Үндсэн зорилгодоо хүрэхийн тулд их сургуулийн захирал таван гол зорилт буюу “гэрийн даалгавар” хүлээн авч байна. Эхнийх нь сургалтын чанарыг олон улсын ...
Дэлгэрэнгүй > 2013.01.07, 18:22

"АСУУВАЛ-ХАРИУЛЪЯ" ОЮУТНУУД АА

Асуулт -1 Ижил төрлийн мэргэжлээр бэлтгэж байгаа нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин суралцаж болох уу ? Хариулт: Сургууль хоорондын шилжилт хөдөлгөөнийг тухайн сургуулиуд мөрдөгдөж байгаа журмын дагуу шийдвэрлэнэ. Иймд одоо суралцаж байгаа болон шилжин суралцахыг хүсч байгаа сургуулийн захиргаандаа хандах хэрэгтэй.   Асуулт - 2 Хаяж, үрэгдүүлсэн дипломыг хаанаас нөхөн авах бэ ? Хариулт: Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сурч төгссөн иргэнийг өмнө ажиллаж байсан буюу гэрээ байгуулсан байгууллага нь авч ажиллуулахгүй тохиолдолд тухайн иргэн ...
Дэлгэрэнгүй > 2012.11.22, 13:13

Монголын Оюутны Холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй боллоо.

Ардчилсан хувьсгалын тулгын 3 чулууны нэг Монголын Оюутны Холбооны эрх барих дээд байгууллага болох Монголын оюутны ээлжит XII чуулган 2012 оны 10 дугаар сарын 26-27 ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Монголын үе үеийн шилдэг оюутан залуучуудын төлөөлөл болсон залуучууд энэхүү чуулганаар олон асуудал хэлэлцэн шийдвэрлэлэсэн.   Мөн энэ үеэр чуулганд оролцох мандатын эрхгүй, улстөрийн намын харъяалал бүхий хэсэг бүлэг залуучууд хүч хэрэглэн чуулганы үйл ажиллагаанд саад учруулах зэрэг арга хэмжээг авсан ч амжилтгүй болсон байна. ...
Дэлгэрэнгүй > 2012.10.29, 13:35

"ОЮУТАН 2012" ном нээлтээ хийлээ.

Монголын Оюутны Холбооноос жил бүр эрхлэн гаргадаг “ОЮУТАН 2012” номын нээлт 2012 оны 10-р сарын 05-ны өдөр буюу Монгол улсад оюутны байгууллага  байгуулагдсаны 70-н жилийн ойн өдрөөр амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү номыг анх 2007 онд Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан санаачлан “Шилдэг оюутны-ширээний ном” уриатайгаар хэвлэгдэн гарсан бөгөөд тэр цагаас хойш жил бүр уламжлал болгон гардаг болсон ба оюутан залуусын эрдмийн их далайд шамдан суралцахад нь хөтөч нь, сэлүүр нь болсоор ирсэн ...
Дэлгэрэнгүй > 2012.10.08, 13:23

Хамтран ажиллагч байгууллагууд