Үйл явдал / Event

УИХ -ын гишүүн Ц. Даваасүрэн дотуур байрнуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр оюутны дотуур байрнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр шинээр баригдсан Оюутны өргөө А, Б байрны үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа оюутны хотхоны бусад хуучин байрнуудтай танилцсан юм. Хуучны дотуур байрнуудад хүн амьдрах ямар ч боломжгүй мөөгөнцөр, чийг ихтэйгээс гадна хана таазнаасаа эхлэн цууралт өгсөн байгааг оюутнууд хэлж, эрхэм гишүүнээс шинэ байр барьж өгөх асуудлыг төсвийн тодотголд оруулж өгөхийг хүсэж байлаа.
Дэлгэрэнгүй > 2014.05.19, 14:55

Дотуур байрны оюутнууд Сэлбэ голоо цэвэрлэлээ

Оюутны өргөө хотхоны А, Б байрны нийт 400 агруй оюутан өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлбэ голын ойр орчмын хогийг цэвэрлэлээ. 
Дэлгэрэнгүй > 2014.05.19, 11:26

Оюутны бүтээлийн үзэгслэн - 2014 болно

Монголын Оюутны Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Их дээд сургуулиудын консерциум, Хувийн Их, Дээд сургуулиудын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН-2014" үзэсгэлэн яармагийг 2014 оны 05-р сарын 15,16-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийт оюутан залуус та бүхнийг үе тэнгийн оюутан залуусынхаа шилдэг бүтээлтэй ирж танилцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 20:27

Эрхүү дахь монгол оюутнуудын төгсөлт боллоо

  Оросын Холбооны Улсын Эрхүү хотод 700 гаруй монгол оюутнууд Барилга, төмөр зам, анагаах ухаан болон инженер технологийн салбарт суралцаж байна. Эрхүүгийн монгол оюутнуудын ашиг сонирхолыг нь хамгаалах, тэдэнд зориулсан хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Монголын оюутны холбооны салбар Эрхүү дахь монголын оюутны холбоо нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон Монгол оюутнуудын төгсөлтийн баярыг зохион байгуулдаг. 2013 -2014 оны хичээлийн жилд Эрхүү хотод 70 гаруй оюутан төгс ...
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 18:38

Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг 2 дахь удаагаа зохион байгуулагдана.

Австрали Улсын Засгийн Газрын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газраас Австралийн боловсролын тухай танилцуулга яармаг үзэсгэлэнг энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд Австралийн нийт 18 Их дээд, мэргэжлийн боловсролын болон Англи хэлний сургуулиуд оролцож үйл ажиллагаа, сургалтын чиглэлийн тухай танилцуулгыг хийнэ. Үзэсгэлэн яармагийн арга хэмжээ 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бямба гаригт 13-17 цагийн хооронгд Блу Скай зочид буудал Diamond/Topaz танхим (3 давхар)-т болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 1199-ээс лавлаарай. ...
Дэлгэрэнгүй > 2013.09.09, 16:05

Монгол оюутны гараар бүтсэн “Ухаалаг таблет”

        Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Оюутны Холбоо, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль  хамтран “Цахим оюутан” хөтөлбөрийг тун удахгүй хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд ирэх жилээс оюутан бүрийг  Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн оюутнуудын бүтээсэн ухаалаг таблеттай болгох аж. Уг хөтөлбөрийг хамтран ажиллахаар “ХААН”банк, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон Монголын Оюутны Холбооны төлөөлөгчид гарын үсэг зурцгаажээ. Тухайн оюутан таблетаа хүсвэл лизингээр худалдан авах боломжтой бөгөөд үнийн хувьд 250 мянган төгрөг орчим байх гэнэ. Ухаалаг таблет ...
Дэлгэрэнгүй > 2013.08.22, 22:33

Монголын топ 50 их, дээд сургуулиудын хамтарсан боловсролын үзэсгэлэн болно

   2013 оны 06 сарын 28 -нд Blue Sky tower -ийн үзэсгэлэнгийн танхимд монголын топ 50 их, дээд сургуулийн боловсролын үзэсгэлэн яармаг болох гэж байна.           Үзэсгэлэн яармагт одоогоор МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, ЭМШУИС, СУИС, БХИС, ХСИС, ИЗИС, ХҮИС, СЭЗДС, гэх мэт сургуулиуд болон  энэ жил шинээр байгуулагдаж буй Монгол-Геоманы технологийн дээд сургууль, Сингапур, Малайз, Англи, АНУ -ын сургуулиудын төлөөлөгчид мөн түүнчлэн зарим нэг Ерөнхий Боловсролын Сургуулиуд оролцохоор бүртгүүлээд байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр дээрхи сургуулиудын ...
Дэлгэрэнгүй > 2013.06.21, 18:30

“Монголын Боловсролын үзэсгэлэн яармаг-2013” –д хүрэлцэн ирэхийг урьж байна.

     БШУЯ,  МОХ, Монголын их, дээд сургуулийн консерциум, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооноос хамран 2013 оны 06 сарын 28,29-ний өдрүүдэд  Blue Sky –д Монгол улсын ТОП-50 их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн яармагын үеэр Монголын топ 50 их, дээд сургуулиудын танилцуулга, элсэлтийн бүртгэл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга, “Оюутны хөтөч-2013” номыг үнэ төлбөргүй тараах гэх мэт шинээр оюутан болж буй залуучуудад зориулсан олон сонирхолтой, хэрэгтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үзэсгэлэн ...
Дэлгэрэнгүй > 2013.06.20, 10:14

2013 оны боловсролын хамгийн том үзэсгэлэн

Ерөнхий Боловсролын Сургуулиа амжилттай төгсөж буй шинэхэн элсэгч та бүхнийг 2013 оны 06 сарын 28,29-ний өдрүүдэд болох Монгол улсын ТОП-50 их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн хамтран ажиллах аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч байна. 99003707, 99037871
Дэлгэрэнгүй > 2013.06.19, 22:18

"Миний сайхан орон" оюутны эко аялалд оролцохыг урьж байна

Монголын Оюутны Холбооноос зохион байгуулж буй "Миний сайхан орон" оюутны эко аялалд оролцохыг урьж байна. Аялад 2013 оны 06 сарын 28 - 07 сарын 09 -ны хооронд үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99689776, 7011 - 1143
Дэлгэрэнгүй > 2013.06.11, 17:47

Хамтран ажиллагч байгууллагууд