Тогтмол үйл ажиллагаа

ОХУ дахь Монголын Оюутны Холбоо

20 жилийн түүхтэй ОХУ дахь Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаагаа бататган уулзалт хийлээ. 2015 оноос шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн салбар холбоо маань Москва хотын 40 их, дээд сургуулийн тэргүүлэгч оюутнууд, 25 хотын төлөөлөгч нартай нягт холбоотой хамтран ажиллаж байна. Анх 1990 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, "De Facto" ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үүсгэн байгуулж удирдаж байсан ОХУ дахь Монголын Оюутны Холбооны салбар байгууллагыг эдүгээ ...
Дэлгэрэнгүй > 2016.01.12, 14:03

Монголын анхны Флаш Моб бүжгийн тэмцээн болно

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан МОХ, БОНХЯ хамтран Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг оюутны дуу хоолой сэдвийн хүрээнд Чингисийн талбайд 2014 оны 06 сарын 05 -ны өдөр их дээд сургуулийн оюутнуудын дунд анх удаагаа Флаш Моб бүжгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 8 баг бүртгүүлсэн байгаа бөгөөд баг тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц бүжгийн утга агуулга хувцас жигдрэлттэй байх юм байна. Эрхэм оюутан залуус та бүхэн Чингисийн талбайд хүрэлцэн ирж өөрсдийн ...
Дэлгэрэнгүй > 2014.06.04, 20:56

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн оюутнууд СИТИ дээд сургуулийн оюутнууд хамтран хог цэвэрлэлээ.

МОХ, БХЯ хамтран хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй 450 оюутан өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол цэргийн музейтэй танилцах аялал хийсэний дараа Жигжид, Гоодой, Шадивлан, Шарга морьт зэрэг зуслангийн газруудын хогийг цэвэрлэлээ. Мөн тус цэвэрлэгээнд оюутан цэргүүдээс гадна СИТИ дээд сургуулийн 200 гаруй оюутан залуус хамтран ажилласан юм. Цэвэрлэгээнд оролцсон СИТИ дээд сургуулийн оюутан залуус болон оюутан цэргүүддээ Монголын Оюутны Холбоо болон Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны зүгээс талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй > 2014.05.26, 13:28

Оюутны бүтээлийн үзэгслэн - 2014 болно

Монголын Оюутны Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Их дээд сургуулиудын консерциум, Хувийн Их, Дээд сургуулиудын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН-2014" үзэсгэлэн яармагийг 2014 оны 05-р сарын 15,16-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийт оюутан залуус та бүхнийг үе тэнгийн оюутан залуусынхаа шилдэг бүтээлтэй ирж танилцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 20:27

Эрхүү дахь монгол оюутнуудын төгсөлт боллоо

  Оросын Холбооны Улсын Эрхүү хотод 700 гаруй монгол оюутнууд Барилга, төмөр зам, анагаах ухаан болон инженер технологийн салбарт суралцаж байна. Эрхүүгийн монгол оюутнуудын ашиг сонирхолыг нь хамгаалах, тэдэнд зориулсан хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Монголын оюутны холбооны салбар Эрхүү дахь монголын оюутны холбоо нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон Монгол оюутнуудын төгсөлтийн баярыг зохион байгуулдаг. 2013 -2014 оны хичээлийн жилд Эрхүү хотод 70 гаруй оюутан төгс ...
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 18:38

Оюутнууд тангарагаа өргөлөө

Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тангарагын баярт салбарын сайд Л.Гантөмөр, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, их дээд сургуулийн удирдлагууд, 97 их, дээд сургууль, коллежийн шинэ оюутнуудаас бүрдсэн 3000 төлөөлөл оролцсон юм.        МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан “Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг. Та бүхэн эх орныхоо маргаашийг гэрэл гэгээтэй байлгахын тулд өөрийгөө нийгэмд тустай хүн болгон хөгжүүл. Өнөөдөр оюутнуудыг маш олон талаар шүүмжилж байна. Эдгээр шүүмжлэлийг багасгахын тулд сайн ...
Дэлгэрэнгүй > 2013.09.05, 17:19

Тангарагын баяр Бөхийн өргөөнд болно

              Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны хичээлийн жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагын баяр” 2013 оны 09 сарын 02 нд Бөхийн Өргөөнд болх гэж байна.  Тангарагын баярт МОХ –ны ерөнхийлөгч Х. Батсайхан, МУ –ын ерөнхий сайд Н. Алтанхуяг, БШУ –ны сайд Л. Гантөмөр, Улаанбаатар хотын захирагч Э. Бат –Үүл  нар оролцно. Тангарагын баярт оролцсон оюутан бүрт “Оюутны хөтөч” гарын авлага болон азын сугалаа тараана. Мөн түүнчлэн уламжлал ёсоор Улсын асрамжын ...
Дэлгэрэнгүй > 2013.08.30, 09:47

Монголын топ 50 их, дээд сургуулиудын хамтарсан боловсролын үзэсгэлэн болно

   2013 оны 06 сарын 28 -нд Blue Sky tower -ийн үзэсгэлэнгийн танхимд монголын топ 50 их, дээд сургуулийн боловсролын үзэсгэлэн яармаг болох гэж байна.           Үзэсгэлэн яармагт одоогоор МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, ЭМШУИС, СУИС, БХИС, ХСИС, ИЗИС, ХҮИС, СЭЗДС, гэх мэт сургуулиуд болон  энэ жил шинээр байгуулагдаж буй Монгол-Геоманы технологийн дээд сургууль, Сингапур, Малайз, Англи, АНУ -ын сургуулиудын төлөөлөгчид мөн түүнчлэн зарим нэг Ерөнхий Боловсролын Сургуулиуд оролцохоор бүртгүүлээд байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр дээрхи сургуулиудын ...
Дэлгэрэнгүй > 2013.06.21, 18:30

“Монголын Боловсролын үзэсгэлэн яармаг-2013” –д хүрэлцэн ирэхийг урьж байна.

     БШУЯ,  МОХ, Монголын их, дээд сургуулийн консерциум, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооноос хамран 2013 оны 06 сарын 28,29-ний өдрүүдэд  Blue Sky –д Монгол улсын ТОП-50 их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн яармагын үеэр Монголын топ 50 их, дээд сургуулиудын танилцуулга, элсэлтийн бүртгэл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга, “Оюутны хөтөч-2013” номыг үнэ төлбөргүй тараах гэх мэт шинээр оюутан болж буй залуучуудад зориулсан олон сонирхолтой, хэрэгтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үзэсгэлэн ...
Дэлгэрэнгүй > 2013.06.20, 10:14

"Миний сайхан орон" оюутны эко аялалд оролцохыг урьж байна

Монголын Оюутны Холбооноос зохион байгуулж буй "Миний сайхан орон" оюутны эко аялалд оролцохыг урьж байна. Аялад 2013 оны 06 сарын 28 - 07 сарын 09 -ны хооронд үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99689776, 7011 - 1143
Дэлгэрэнгүй > 2013.06.11, 17:47

Хамтран ажиллагч байгууллагууд