Зохион байгуулагдах ажил

ОХУ дахь Монголын Оюутны Холбоо

20 жилийн түүхтэй ОХУ дахь Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаагаа бататган уулзалт хийлээ. 2015 оноос шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн салбар холбоо маань Москва хотын 40 их, дээд сургуулийн тэргүүлэгч оюутнууд, 25 хотын төлөөлөгч нартай нягт холбоотой хамтран ажиллаж байна. Анх 1990 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, "De Facto" ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үүсгэн байгуулж удирдаж байсан ОХУ дахь Монголын Оюутны Холбооны салбар байгууллагыг эдүгээ ...
Дэлгэрэнгүй > 2016.01.12, 14:03

Монголын анхны Флаш Моб бүжгийн тэмцээн болно

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан МОХ, БОНХЯ хамтран Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг оюутны дуу хоолой сэдвийн хүрээнд Чингисийн талбайд 2014 оны 06 сарын 05 -ны өдөр их дээд сургуулийн оюутнуудын дунд анх удаагаа Флаш Моб бүжгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 8 баг бүртгүүлсэн байгаа бөгөөд баг тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц бүжгийн утга агуулга хувцас жигдрэлттэй байх юм байна. Эрхэм оюутан залуус та бүхэн Чингисийн талбайд хүрэлцэн ирж өөрсдийн ...
Дэлгэрэнгүй > 2014.06.04, 20:56

“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болно

6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэж байна.Мөн Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn , нийслэлийн Биеийн тамир спортын газрын www.sport.ub.gov.mn сайтаар бүртгэл явагдаж байна. Гүйлтийн тэмцээнд монголын шилдэг ...
Дэлгэрэнгүй > 2014.06.04, 20:52

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн оюутнууд СИТИ дээд сургуулийн оюутнууд хамтран хог цэвэрлэлээ.

МОХ, БХЯ хамтран хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй 450 оюутан өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол цэргийн музейтэй танилцах аялал хийсэний дараа Жигжид, Гоодой, Шадивлан, Шарга морьт зэрэг зуслангийн газруудын хогийг цэвэрлэлээ. Мөн тус цэвэрлэгээнд оюутан цэргүүдээс гадна СИТИ дээд сургуулийн 200 гаруй оюутан залуус хамтран ажилласан юм. Цэвэрлэгээнд оролцсон СИТИ дээд сургуулийн оюутан залуус болон оюутан цэргүүддээ Монголын Оюутны Холбоо болон Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны зүгээс талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй > 2014.05.26, 13:28

Солонгост суралцагч Монгол оюутнуудын "Эрдэм" ЭШБХ зохион байгуулагдлаа

БНСУ-д суралцагч нийт Монгол оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдэм” Эрдэм Шинжилгээний Бага Хурал 2014 оны 5-р сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө.Энэ жилийн “ЭРДЭМ-2014” эрдэм шинжилгээний бага хуралд Сөүл хотоос гадна Жонжү, Улсан, Тэгү хотод суралцагч оюутан залуус хүрэлцэн ирж 'Байгалийн ухаан', 'Нийгмийн ухаан' гэсэн хоёр үндсэн салбарт нийт 15-н илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Нийгмийн ухааны салбарын тэргүүн байр Алтан медалийн эзнээр "Гуулин улсын сүүл үеийн хаадын Монгол нэрийн тухай" сэдвээр Ёнсей Их Сургуулийн оюутан ...
Дэлгэрэнгүй > 2014.05.19, 15:34

Оюутны бүтээлийн үзэгслэн - 2014 болно

Монголын Оюутны Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Их дээд сургуулиудын консерциум, Хувийн Их, Дээд сургуулиудын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН-2014" үзэсгэлэн яармагийг 2014 оны 05-р сарын 15,16-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийт оюутан залуус та бүхнийг үе тэнгийн оюутан залуусынхаа шилдэг бүтээлтэй ирж танилцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 20:27

Эрхүү дахь монгол оюутнуудын төгсөлт боллоо

  Оросын Холбооны Улсын Эрхүү хотод 700 гаруй монгол оюутнууд Барилга, төмөр зам, анагаах ухаан болон инженер технологийн салбарт суралцаж байна. Эрхүүгийн монгол оюутнуудын ашиг сонирхолыг нь хамгаалах, тэдэнд зориулсан хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Монголын оюутны холбооны салбар Эрхүү дахь монголын оюутны холбоо нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон Монгол оюутнуудын төгсөлтийн баярыг зохион байгуулдаг. 2013 -2014 оны хичээлийн жилд Эрхүү хотод 70 гаруй оюутан төгс ...
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 18:38

Оюутнуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг гаргажээ

   Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд оюутнуудад харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг Эрүүл мэндийн яамнаас батлан гаргалаа.            Харин аймаг, орон нутагт байрлалтай их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцагч оюутнууд тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар тусгажээ. Мөн уг жагсаалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн ...
Дэлгэрэнгүй > 2013.09.18, 18:59

Тангарагын баяр Бөхийн өргөөнд болно

              Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны хичээлийн жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагын баяр” 2013 оны 09 сарын 02 нд Бөхийн Өргөөнд болх гэж байна.  Тангарагын баярт МОХ –ны ерөнхийлөгч Х. Батсайхан, МУ –ын ерөнхий сайд Н. Алтанхуяг, БШУ –ны сайд Л. Гантөмөр, Улаанбаатар хотын захирагч Э. Бат –Үүл  нар оролцно. Тангарагын баярт оролцсон оюутан бүрт “Оюутны хөтөч” гарын авлага болон азын сугалаа тараана. Мөн түүнчлэн уламжлал ёсоор Улсын асрамжын ...
Дэлгэрэнгүй > 2013.08.30, 09:47

Шинэ оюутны байрны хуваарилалт

Төрийн болон тºðèéí áóñ ºì÷èéí дээд боловсролын сургалтын байгууллагын шинэ оюутны байрны хуваарилалт /2013.08.05/ төсөл     ¹ Ñóðãóóëèéí íýð Оюутны Тоо     1 Áàòëàí õàìãààëàõûí èõ ñóðãóóëü 28   2 Áîëîâñðîëûí èõ ñóðãóóëü 200   3 Ìîíãîë Óëñûí èõ ñóðãóóëü 28   4 Ñî¸ë óðëàãèéí èõ ñóðãóóëü 70   5 Øèíæëýõ óõààí, òåõíîëîãèéí èõ ñóðãóóëü 28   6 Õºãæèì á¿æãèéí êîëëåæ 8   7 պ人 àæ, àõóéí èõ ñóðãóóëü 28   8 Ýð¿¿ë ...
Дэлгэрэнгүй > 2013.08.22, 09:17

Хамтран ажиллагч байгууллагууд