Харвардын их сургуулийн 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

08.31, 13:56

Харвардын их сургуулийн Радклифф ахисан түвшний судалгааны институт 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тус тэтгэлэгт тэнцсэн хүмүүст нэг жилийн хугацаанд АНУ-ын Бостон хотод амьдарч өөрсдийн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрийн талаар Радклифф институтын номын сан болон материаллаг баазыг ашиглан судалгаа хийх, сургуулийн бүрэн эрхт гишүүн болох зэрэг олон боломж нээгдэх юм байна. Тус институтээс жил бүр хүмүүнлэг, байгаль, нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид болон уран бүтээлчдийн төлөөлөл болсон 50 хүнд бүтэн тэтгэлэг олгодог юм байна.

Дээр дурьдсан салбаруудад ажиллаж буй баг, хувь хүмүүс Радклифф институтын тэтгэлэгт хамрагдсанаар өөрсдийн төсөл хөтөлбөрийн судалгаан дээр ажиллахаас гадна 75,000 доллар хүртэлх тэтгэмж авах юм. Түүнчлэн хөтөлбөрийн зарим оролцогчид АНУ-д ирэх замын зардал зэрэг нэмэлт санхүүгийн туслалцааг сургуулиас авах боломжтой байдаг ажээ.

2016 оны есдүгээр сараас 2017 оны тавдугаар сарын 31-ний хооронд Харвардын их сургуулиас хөтөлбөрт оролцогчдыг судалгаа хийх, уран бүтээл туурвихыг нь дэмжиж, албан өрөө эсвэл уран бүтээлийн студи гаргаж өгөхөөс гадна номын сан болон сургуулийн бусад дотоод нөөц бололцоог ашиглах эрх олгоно. Визуаль арт, кино, дэлгэцийн уран бүтээлчид өөрийн хүслээр нэг улирлын хөтөлбөрт хамрагдаж болно.

Тавигдах шаардлага:

Өргөдөл гаргагчийн салбараас хамаарч харилцан адилгүй байна.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:

Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид болон уран бүтээлчдийн өргөдлийг 2015.09.24, математик болон байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын өргөдлийг 2015.10.15 хүртэл тус тус хүлээн авна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эндээс

Хамтран ажиллагч байгууллагууд