“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болно

06.04, 20:52

6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.


“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэж байна.

Мөн Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn , нийслэлийн Биеийн тамир спортын газрын www.sport.ub.gov.mn сайтаар бүртгэл явагдаж байна.

 

Гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал:1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо,  2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцоно.

 

Гүйлтэнд оролцох хүмүүс дээрх газруудад биеэр ирэх эсвэл тусгай цахим хуудас руу хандаж бүртгүүлж болно.

Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй. “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтэнд оролцохоор гадаад орноос буюу өөр аймаг, хотоос ирж байгаа урьдчилан бүртгүүлсэн тамирчдад 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07:00 – 08:00 цагт энгэрийн дугаарыг нь олгоно. 

http://www.sport.ub.gov.mn

 

Хамтран ажиллагч байгууллагууд