Танилцуулга

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд болон гадаад улсуудад их, дээд сургууль, коллеж,мэргэжлийн сургуулиудад Монголоос элсэн суралцаж буй 170.000 гаруй оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллладаг оюутны төрийн бус төв байгууллага билээ. МОХ нь 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан бөгөөд 1990 оноос бие даасан төрийн бус байгууллагын статустай болон улсын бүртгэлд бүртгүүлсэн.

МОХ-ны шинэ зуунд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээ “Оюутны хөгжлийн хөтөлбөр"-н дагуу тодорхойлж, дээд боловсролын салбарын харилцаанд хамтын ажиллагаа, хяналтын үүргийг бодитоор гүйцэтгэх чадвартай, эрх ашгийг хамгаалагч мэргэжлийн байгууллага болон хөгжих стратеги төлөвлөлтийг дэвшүүлсэн.
МОХ нь бүрэлдэхүүндээ одоогоор 101 их, дээд сургууль, коллежи, МСҮТөвүүдийн оюутан, суралцагчдын анхан шатны байгууллага, бие даасан чиглэлийн 28 байгууллагыг нэгтгэн үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л салбар, нэгж, чиглэл, давхарга руу хандсан, төвлөрсөн болон боловсрол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.

МОХ-ны бүтэц, зохион байгуулалт:
Ерөнхийлөгч: Н. Удаанжаргал
Дэд Ерөнхийлөгч: Н.Санчирбаатар
Дэд Ерөнхийлөгч: З. Төмөртөмөө
Зохион байгуулдаг зарим үйл ажиллагаанууд:
Монгол улсын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох хөтөлбөр
“Надад хэлэх үг байна" сэдэвт эрдэм шинжилгээний цуврал бага хурал
Оюутны нэрэмжит гудамж, талбай болон оюутны хотхоны А, Б бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, зохицуулалт
Оюутны тангарагийн баяр
“Оюутан" эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа
Оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа
Оюутанд төрөөс үзүүлж буй авто тээврийн хөнгөлөлтийн сүлжээ /Орон нутгийн хөнгөлөлт, хот хоорондын хөнгөлөлт/Оюутны оюуны бүтээл, судалгааны ажлыг дэмжих дэд хөтөлбөр
Оюутны “Бүтээлч оюутан" цуврал хөтөлбөр
“Оюутны смарт карт" Нийтийн тээврийн хөнгөлөлтын карт /ННТГазар/
Олон улсын оюутны хөнгөлөлтийн “ISIC" картын үйлчилгээ
“Монголын оюутны дээд шагнал олгох журам"-ын хэрэгжилт
Оюутан цэрэг хөтөлбөр
Оюутан цагдаа хөтөлбөр
“Оюутны хавар" урлаг, спорт, эрдмийн их наадам
Монголын Оюутны “Харшийн төв наадам"
Тэмдэглэлт өдрүүд:
10-р сарын 05-н Монголын Оюутны өдөр
11-р сарын 17-н Олон Улсын Оюутны эрхийн өдөр
03-р сарын 04-н Монголын Оюутны эрхийн өдөр
МОХ-нь Монгол Улсын төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудаас хамгийн анх буюу 1945 онд НҮБ-ын гишүүний статустай Олон улсын Оюутны холбооны жинхэнэ гишүүнээр элссэн.
Гишүүнчлэл:
Олон улсын оюутны холбоо
НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо
Олон улсын оюутны спортын холбоо
Азийн оюутны холбоо
Азийн оюутны мэдээллийн төв
Олон улсын оюутны аялал жуулчлалын холбоо
Төв Азийн оюутны холбоо

Хамтран ажиллагч байгууллагууд