Оюутны тангарагийн баяр 4 дэх жилдээ зохион байгуулагдана

08.31, 10:12

БСШУЯ, МОХ -оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны тангарагийн баяр" 4 дэх жилдээ Чингисийн талбайд зохион байгуулагдах гэж байна. тангарагийн баярт Монгол Улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг, БСШУ -ны сайд Л. Гантөмөр, НИТХ ын дарга Д. Баттулга, МОХ -ны ерөнхийлөгч Д. Батбаяр нар хичээлийн шинэ жилийг нээн үг хэлж. Асрамжийн газар өсөж хүмүүжиж Их дээд сургуульд амжилттай элссэн сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг, батламж гардуулна. Мөн түүнчлэл уламжлал ёсоор Төрийн банкны гүйцэтгэх захирал Д. Батсайхан Төрийн банкны нэрэмжит оюутны сургалтын төлбөр хожих азтанг тодруулна. Тангарагийн баяр үдшийн 24:00 хүртэл үргэлжилэх бөгөөд үдшийн шоу арга хэмжээнд Дижитал хамтлаг, дуучин Дэлгэрмөрөн, Гурван бүдүүн хамтлаг, Fire хамтлаг, A sound хамтлаг, Мөнхийн реп хамтлаг, 3 охин хамтлаг, дуучин A Cool, L- GUARDS ХАМТЛАГ, дуучин Хишигдалай, Honeymoon хамтлаг, дуучин Цэлмүүн, Rokit bay, Tsetse, Татар хамтлаг, Ice top хамтлаг, Рэппэр GEE, Хар сарнай хамтлаг, Lemons хамтлаг, Дандий, Motive хамтлаг, Улаан туг бүжгийн хамтлаг нар оролцоно.


Хамтран ажиллагч байгууллагууд