Оюутны дотуур байрны багш нарын IV зөвлөгөөн боллоо

12.04, 15:02

Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны дотуур байрны багш нарын IV зөвлөгөөн ШУТИС -н БУХС -н Эрдмийн зааланд 2015 оны12 сарын 04 -ны өдөр боллоо. Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг 52 оюутны дотуур байрны багш нар оролцлоо.

Энэ удаагийн чуулганаар Улсын болон оны тэргүүний дотуур байр шалгаруулах журам, төлбөрийн нөхцөл, болон Монголын оюутны дотуур байрны багш нарын нэгдсэн холбоог үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ. Тус холбоог байгуулсанаар багш нарын өөрсдийн эрхээ хамгаалуулах, тулгамдаж буй асуудлуудаа дээд шатны байгууллагад хүргэх, нэгдсэн сургалт төлөвлөгөө явуулах давуу талтай юм.

Дотуур байрны багш нараас Байрны оюутны зөвлөлд ажилладаг оюутнуудыг урамшуулах нэгдсэн тогтолцоог бий болгох, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дотуур байрны багш нарын талаар тусгуулах зэрэг санал санаачлагуудыг гаргасан юм.






Хамтран ажиллагч байгууллагууд