Оюутнуудад хэрэгтэй топ сайтууд

09.18, 16:40

Багшийн өгсөн даалгавраас эхлээд өөрт хэрэгтэй шинэ мэдээ, мэдээлэл авахад том тус болох вэб сайтуудын жагсаалтыг толилуулья. Их сургуулийн 4 жилд сурсан шиг сурч, үр бүтээлтэй, хийсэн зүйлтэй өнгөрүүлэхийг хүсч байгаа залуу хүн бүрт энэхүү мэдээллийг зориулж байна.

           www.slideshare.net - Хэн нэгэн найзынхаа өмнө нь бэлдэж байсан бие даалт, хичээлийн лекц зэргийг та энэхүү сайтаас чөлөөтэй үзэж, мөн өөрийнхөө бэлтгэсэн даалгавар, бие даалтын ажлаа ч байршуулах боломжтой.

www.prezi.com - Энгийн нэгэн Microsoft Office Power Point ашигладаг уйтгартай хэв маягаа эвдэн сонирхолтой байдлаар персэнтайшнээ бэлдээрэй

www.studymode.com
Долоо хоногт л 10 эсээ бичих шаардлагатай тулгардаг оюутнуудын хувьд зарим ишлэл, санааг хаа нэгтээгээс “будаа идэх”-ээс өөр аргагүй болдог нь нууц биш. 50 мянга гаруй үнэгүй эсээ дундаас өөрийнхөө сэдвээр хайлт хийгээд л хэрэгтэй санаануудаа нэг дороос олчих веб сайт байдаг нь ямар азтай хэрэг вэ?

www.linkedin.com - Өөрийн нэр хүндээ өсгөх боломж. Та бүртгүүлээд үзээрэй өндөр албан тушаалтан, чадварлаг хүмүүсийн хэрэглэдэг сайт бол энэ юм.

www.surveymonkey.com - Ямар нэгэн байдлаар танд судалгаа хийх шаарлага гарч байна уу? Тэгвэл та энэхүү сайтыг ашиглан судалгаагаа онлайнаар аваарай. Энэ нь таны цагийг хэмнэж чадна.

www.dropbox.com
IPad дээрх файлаа компьютер луу хуулах гэхээр хэмжээ нь хэтэрхий томоос болоод, багшдаа шалтаг хэлэхээс өөр аргагүй болдог үе оюутнуудад цөөнгүй. Түүний оронд, dropbox-доо байршуулчихвал гэрийнхээ том компьютерээс, сургуульдаа авч явдаг laptop-оосоо ч хийсэн зүйлээ хүмүүст үзүүлж болно. Ямар ч шат дамжлага хэрэггүй. Бүр яаралтай шпи хэрэгтэй үед гар утаснаасаа гялс ороод л харчихна гээд бод доо?

www.gutenberg.org
Гутенбергийн төсөлд 30 мянга гаруй цахим номнууд бий. Номын сангаас авсан хуучирсан номоо шагайхын хажуугаар, Америкийн их дээд сургуульд үздэг лекцийн номнуудыг эндээс татаж аваад мэргэжлийн хэлний мэдлэгээ сайжруулж яагаад болохгүй гэж?

www.freetranslation.com - Энэ вебсайт руу ороод, бүх хэлнээс бүхэл бүтэн документийг ч орчуулуулж болно. “Онлайн орчуулагч”-даас хамгийн шилдэг нь энэ.

www.slugbooks.com/college-cooking.html - Гэрийхнээсээ тусдаа байгаа юм чинь гээд ходоодоо гаргуунд нь гаргаж болохгүй ээ. Энд их сургуулийн оюутнуудад зориулагдсан амархан бөгөөд шим тэжээл сайтай хоолны жорууд өрөөстэй бий. Оюутны чинь 7 сар ч “амттай” өнгөрөх нь ээ.

Хамтран ажиллагч байгууллагууд