​“ОЮУТАН ЦАГДАА-2016” хөтөлбөрийн бүртгэл 2016.04.22-ны Баасан гарагаас эхлэнэ.

04.21, 17:17

Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл "Аялал жуулчлал ба Хөдөлмөр эрхлэлт" яармагийн үеэр буюу 2016.04.22-ны Баасан гарагт 10.00 - 17.00 цагийн хооронд Монголын залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд бүртгэж эхлэх гэж байна.

Мөн тус хөтөлбөрийн бүртгэл 2016.04.25-30-ны хооронд ажлын цагаар Монголын оюутны холбооны байранд бүртгэх болно.


"Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж буй оюутанд тавигдах шаардлага:

- Англи, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй, сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно. Оюутны үнэмлэхийг эх хувиар авчрах шаардлагатай/
3. 2 хувь цээж зураг
4. Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/

Шалгаруулалт:

Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох болно.

Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаараа Оюутан та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бусадтай зөв боловсон харилцаж сурах, өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлэх, зуныхаа амралтаар цалинтай ажиллах зэрэг олон боломжийг өөртөө нээх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111143, 98897351 дугаараас лавлана уу.

Хамтран ажиллагч байгууллагууд