ОХУ дахь Монголын Оюутны Холбоо

01.12, 14:03

20 жилийн түүхтэй ОХУ дахь Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаагаа бататган уулзалт хийлээ. 2015 оноос шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн салбар холбоо маань Москва хотын 40 их, дээд сургуулийн тэргүүлэгч оюутнууд, 25 хотын төлөөлөгч нартай нягт холбоотой хамтран ажиллаж байна.


Анх 1990 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, "De Facto" ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үүсгэн байгуулж удирдаж байсан ОХУ дахь Монголын Оюутны Холбооны салбар байгууллагыг эдүгээ Тэргүүнээр Б.Цолмон, Дэд Тэргүүнээр Б.Зориг, Нарийн бичгийн даргаар Г.Цэлмэг, Б.Намуун нар, Хяналтын зөвлөлийн гишүүдээр Г.Адъяажав, Ж.Содонбал нарын шилдэг судлаачид ажиллаж байна.

ОХУ дахь Монголын Оюутны Холбооны зорилго нь Оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, бие даан хөгжих бүхий л нөхцөл бололцоог хангаж амжилттай суралцах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, хууль эрхзүйн үндэсээр аюлгүй байдлыг хамгаалах мөн Орос Монгол хоёр орны найрамдлыг бататгах олон талт үйл ажилллагааг Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамтай хамтран бэхжүүлэхэд оршино.



ОХУ дахь Монголын Оюутны Холбооны бүтэц бүрэлдэхүүн

Соёл Хүмүүжлийн Алба нь:

  • “Дэвжээ тэмцээн-КВН”

Жил бүр Москва хот дахь Их Дээд сургууль хоорондын урлагийн тэмцээн.

  • “Би Монголын Бахархал” урлагийн наадам

“Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамтай хамтран ОХУ-д суралцаж буй Монгол оюутан залуусын авъяас билигийг нээн илрүүлэх, Монгол соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг.


  • “Сагсан Бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн”

ОХУ-д зохион байгуулагддаг хамгийн том спортын арга хэмжээ бөгөөд Сагсан бөмбөг, ширээний теннис, шатарын тэмцээн нэг дор зохиогддог. Нийт 25 хотод суралцаж буй 500 гаруй оюутан залуус оролцдог. 2016 оноос анх удаа тамирчдад Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран цол зэрэг шалгуураар гардуулахаар болсон.


ОХУ-д суралцаж буй Монгол оюутан залуусдаа урлаг болон спортын олон үйл ажиллагааг тэргүүлэгч гишүүд Э.Болормаа, Б.Урангоо, П.Дэлгэрэх, Ч.Буянжаргал, Ц.Ундрал, Б.Баярмаа нар удирдан зохион байгуулдаг бөгөөд цаашдаа “Монгол кино үдэш”, Хөгжөөн дэмжигч охидын баг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Олон Нийттэй Харилцах алба нь :

  • ОХУ дахь Монголын Оюутны Холбооны Facebook хуудас

https://www.facebook.com/rusmng хаягаар мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангадаг.

  • ОХУ-ын нийт хотуудын нэгдсэн цахим хаягыг ажиллуулах

Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын Хэлтэстэй хамтран ОХУ-д суралцаж буй, суралцах гэж буй болон төгссөн оюутан монгол иргэдэд зориулсан цахим хуудас нээх дээр хамтран ажиллаж байна.


  • Сайн үйлсийн аян

2013 онд Халуун Сэтгэл ТББ-тай хамтран “Баярмаа эмээг гэртэй болгоцгоое” аян.

2015 онд Залуусын Давалгаа ТББ-тай хамтран Хулан охиныг асран, зүрхний хүнд хагалгаанд оруулан эдгээсэн.



  • Танилцах экскурсия

Mосква хотын түүхт дурсгалт газруудаар оюутан залуустай аялах.

  • Монгол оюутан залуусын эрх ашгийг хамгаалах

Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын Хэлтэстэй хамтран цаг тухай бүрт нь Монгол оюутан залуусын зөрчигдсөн эрх ашгийг хамгаалсаар ирсэн.

ОХУ-д Монгол оюутан залуусдаа дээрх олон нийтийн үйл ажиллагааг тэргүүлэгч гишүүд болох С.Отгонбаатар, Н.Баттөмөр, Н.Хүслэн, Б.Анужин нар удирдан зохион байгуулдаг бөгөөд цаашдаа вэб сайтан дээрээ ажиллаж, “Фото клуб” нээхээр зорин ажиллаж байна.


Гадаад харилцааны алба нь:

  • “Харилцаа холбоо”

Одоогоор ОХУ-ын 25 хотын төлөөлөгч, Москва хотын 43 сургуулийн төлөөлөгч нартай харилцан холбоотой ажилладаг.

  • “Хүн ам орон сууцны завсрын тооллого”

Монголын Үндэсний Статистикийн газараас зохиосон арга хэмжээг цаг тухайд нь дэмжин, Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын Хэлтэстэй хамтран оюутан залуусдаа хүргэдэг.

  • “Олон улсын оюутны үнэмлэх”

Дэлхийн 120 оронд нийт 42000 хямдрал эдэлдэг катрыг Монгол оюутан залуусдаа мэдээллэж, олгодог.

  • “Олон улсын оюутны конференци.”

Дэлхий хэмжээнд зохион байгуулагддаг олон улсын оюутны конференцийн талаар мэдээллэж, эх ороноо төлөөлөн оролцдог.

ОХУ-д Монгол оюутан залуусдаа дээрх олон нийтийн үйл ажиллагааг тэргүүлэгч гишүүд болох Г.Амаржаргал, Х.Тэмүүлэн, Ц.Хулан, М.Мөнхжин, Б.Цолмон, М.Тэмүүлэн, Б.Анаанда нар удирдан зохион байгуулдаг бөгөөд цаашдаа цар хүрээгээ улам тэлэхээр ажиллаж байна.


Эрдэм шинжилгээ судалгааны алба нь:

  • “АХА тэмцээн”

. Жил бүр Москва хотын Их Дээд сургуульд суралцаж буй оюутан залуусын дунд зохион байгуулагддаг хөгжөөнт танин мэдэхүйн уралдаант тэмцээн

  • “Парламентийн мэтгэлцээний клуб”

Парламентийн танхимын онолын мэтгэлцээнийг дуурайн учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм.

  • Урал илтгэл, эрдэм шинжилгээний хурал
  • “Сонгодог урлагийн үдэш”

Эдүгээ 200 гаруй Монголчууддаа дэлхийн шилдэг сонгодог урлагийн тоглолтуудыг үзүүлдэг.


ОХУ-д Монгол оюутан залуусдаа дээрх олон нийтийн үйл ажиллагааг тэргүүлэгч гишүүд Г.Хатанбаатар, Н.Цолмонбаатар, Э.Аззаяа, Н.Эрдэнэсувд, О.Номундарь, Б.Намуун, Г.Тулга, Б.Ринчинханд нар удирдан зохион байгуулдаг бөгөөд цаашдаа оюутан залуусд оюуны хөрөнгө оруулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна.

ОХУ-д оюутны үйл ажиллагааг дэмждэг байгууллагууддаа Монголын оюутны Холбооны зүгээс баярлан талархсанаа илэрхийлье.

  • Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам ба Консулын хэлтэс.
  • МИАТ ХК
  • УБТЗ УНН
  • Эрдэнэт Үйлдвэр
  • Мөнх Тэнгэр ТББ

Хамтран ажиллагч байгууллагууд