Мэдээлэл

Сонголт бас дахин сонголт

Хүүхдүүд маань ирээдүйгээ хэдийнээс эхлэн төлөвлөдөг бол? Судалгаанаас харахад хүүхдүүдийн тэн хагас нь сургуулиа төгсөөд онооны дарааллаар жагсахдаа л сонголтоо хийж байна. Бусад орны жишээнээс харахадГэхдээ сургуулиа сонгож сураад амжилттай төгсөнө гэдэг хангалттай биш.Мэргэжил бүхний боломж харилцан адилгүй. Манай судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90 хувь нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэх хүсэлтэй гэж хариулжээ. Харин үлдсэн хэсэг нь нь санхүүгийн гачаалаас болоод гадагшаа гарч, эс бөгөөс нутагтаа ажиллахыг хүссэн бэлтгэх нь чухал болжээ ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:49

Ажилтай болно гэдэг амьдралын минь тэн хагас нь

Мэргэжил сонгоно гэдэг хялбар бишээ гэдгийг хүн бүр л биеэрээ мэдэрдэг. Үр хүүхдээ сонголт хийхэд нь цаг үеийн байдлыг ажиглах нь мэдээж хэрэг. Харин сонголтоо хэр зөв хийсэн бэ гэдгээс хүүгийн минь ирээдүйн хувь заяа шалтгаална. Оюутан болдог. Дөрвөн жил сурчихаад, их л мундаг дипломтой мэргэжилтэн гараад ирдэг. Ажил олддоггүй. Олдсон нэгнийх нь цалин нь чамлагдаад байдаг. Эсвэл ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд сургуулийн сургалтын чанар муу байсан гэж гомдоллож эхэлдэг нь хэвийн үзэгдэл. ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:48

Сайхан ажил, сайн цалин-харин би

Сургууль төгсөнө, мэргэжил эзэмшинэ гэдэг бол зөвхөн хүнд өөрт нь хамаатай асуудал биш. Нийгмийн хөгжилд мэргэжилтэн маань ямар хувь нэмэр оруулах вэ гээд бодох асуудал мундахгүй. Сургуулиа төгсөөд ирж байгаа төгсөгчөөс мэргэжлийн мэдлэгээс гадна ажлын дадлага, ур чадвар, хувь хүний хөгжлийг чухалчилж үздэг.Германы нэгэн нэртэй компанид 15 мянган ажил хайгч анкетаа өгөхөд тэднээс 200 хүн нь л ажлын байртай болж амждаг. Өөрөөр хэлбэл нэг хүн 16 долоон өрсөлдөгчтэй гэсэн үг. Манайд ч энэ тоо арай ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:35

Ямар мэргэжил хамгийн эрэлттэй, ирээдүйтэй байгаа талаар хүн бүр мэдэхийг хүсэж байгаа.

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг 2.5 жилээр төлөвлөж судалгаа хийдэг байна. Улсын хэмжээнд 55 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 205 мэргэжлээр сургаж байна. /Барилгын 32, уул уурхайн 19, хөдөө аж ахуйн 16/ Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалтын бааз хомс байна. Харин үйлчилгээний чиглэлийн зардал бага шаарддаг сургалтууд илүү их явагдаж байна. Тиймээс ажил олгогчид уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах мэргэжлийн ажилчдын эрэлт ихтэй байгаа учраас гаднаас оруулж ирэх хандлага нэмэгдэж ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:31

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргийг биш ирээдүйг өөрчлөх галт тэргэнд сууцгаая.

Авирч буй шатаа ажиглавал эцэст нь та хаа хүрэхээ мэдэж болно.Цаг хугацаа гэдэг ч амархан юм аа. Өчигдөрхөн л өөдсийн чинээхэн байсан сөөсгөр хүү маань өнөөдөр ийм өндөр залуу болчих гэж. Дунд сургуулиа удахгүй төгсөх гэж байдаг. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ мөчид охид, хөвгүүд маань ямар мэргэжил эзэмших билээ ямар сургууль сонгох билээ гэж сэтгэл нь гэгэлзэн байгаа. Хүүгээ ямар сургуульд оруулдаг юм билээ. Гайгүйхэн боловсролтой болгочихвол аяндаа болно биз. Ямар мэргэжилтэй болговол дээр ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:26

Мэдлэг-Мэдээлэл-Мэргэжил СОНгОлТ

Буруу зүйлийг засах цорын ганц арга бол асуудлын үндэс рүү орж жинхэнэ эх үүсвэрийг нь өөрчлөх юм. Үр дагавар болсон нийгмийн үзэгдлүүдийг хичнээн шүүмжилж, хууль гаргаад үүнийг зогсоож чадахгүй. Тэднийг нийтийн жишгийг бүү дага гэж заахаас илүү өөрийгөө танин мэдэхэд нь тусалж, цаг бололцоо, анхаарлаар хангах шаардлагатай.Бид хойч үедээ ажил мэргэжлийн талаарх мэдээлэл өгөх, сонголт хийхэд нь туслах, байнга анхаарлыг нь энэ талаар хандуулах ёстой. Гэхдээ энд зөвхөн эцэг эхчүүдэд хамаатай зүйл биш. Тэдний хувьд ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:21

Ямар байхыг хүсч байгаа нь биш, ямар байж чадаж байгаа нь л жинхэнэ хүн. Сомерсет Моэм

Оюутны дөрвөн жил гэдэг өөрийгөө хайх замдаа гарч байна гэсэн үг. Хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэх нь чухал гэдгийг зарим ээж аав нар төдийлэн хайхардаггүй. Өөрийнхөө үзлийг тулгах гэдэг. Саяхан телевизээр бараг гурван сар шахуу үргэлжлэн гарсан "Цэргийн сургууль" хэмээх оросын олон ангит киног та лав үзсэн байж магадгүй. Препечко хэмээх хөөрхөн банди нисгэгч болохыг мөрөөддөг бөгөөд нисэхийн сургуульд орох хүсэлтэйгээ ойр дотныхондоо хэлдэгГэтэл ээж нь уйлж, аав нь уурлаж байгаад хүүгээ тэр сургуульд орохыг нь ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:20

БСШУЯ, Монголын скаутын холбоо 2010-2013 онд хамтран ажиллахаар боллоо

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "Англи хэлний үндэсний хөтөлбөр", Монголын скаутын холбоо, Германы Ньюмарк хотын скаутуудтай хамтарсан "Номын гүүр" төслийн хүрээнд 2010-2013 онд хамтран ажиллах Санамж бичигт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Ё.Отгонбаяр, Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Д.Баяржаргал нар гарын үсэг зурлаа."Номын гүүр" төслийг орон нутгийн хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг сайжруулах, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготойгоор Монгол Германы скаутууд анх санаачлан Монголд англи хэлний ном хандивлах ажлыг зохион байгуулжээ. ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:16

Ажил мэргэжлийн талаар зөвхөн ерөнхий төсөөлөлтэй байх нь юунд хүргэдэг вэ?

Багш хичээл заадаг, эмч хүн эмчилдэг, менежер хүмүүсийг удирддаг, шүүгч хүмүүсийг шүүдэг, бизнесмен компани удирдаж их мөнгө олдог гэх мэтийн мэдээлэл дунд явсаар нэг л өдөр чухал шийдвэрээ гаргах үе дөхөж ирдэг. Мэдээж ерөнхий шалгалтанд уяулж буй төгсөгч ч эдгээр мэргэжлүүд олон онцлогтой, илүү нарийн гэдгийг мэднэ. Тэр мэдээлэл хайдаг, гэвч цаг давчуу, дээр нь иймэрхүү мэдээлэл нь түүнд амар олдохгүй. Бас түүнд өөрийгөө чухам авьяастай, юунд сонирхолтойгоо мэдэх хэрэгтэй болдог. Гэтэл түүнд энэ талаар ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 03:58

“Олон улсын оюутны эрх”-ийн өдөр

Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэн мянга мянган оюутнуудын эрхийн төлөө амиа өгсөн оюутнуудын гэгээн дурсгалд зориулан 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Лондон дахь Олон улсын оюутны консулаас Олон улсын оюутны эрхийн өдрийг зарлан тунхаглаж жил бүрийн энэ өдөр олон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон.МОХ-ноос Олон Улсын Оюутны эрхийн өдрийг тохиолдуулан нийт их, дээд сургууль, коллеж, МСҮТөвийн оюутан, суралцагчдыг хамруулан дараах төрлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:1. "Оюутны хөгжлийн сан"-гаас тэтгэлэг олгох ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 02:58

Хамтран ажиллагч байгууллагууд