Мэдээлэл

Гадаад хэл эзэмших алтан зарЧмууд

Зарчим 1 – Мөрөөдөл биелдэг: “Алсын хараа” Сайн байцгаана уу? Амьдрал хэмээх далайн............ нэртэй/онгоцны нэр нь чиний нэр юм шүү дээ/ онгоцны ахмад нь болохоор бэлтгэгдэж буй эрхэм дүү та бүхэндээ “Мөрөөдөл биелдэг үү?” номын зохиогч Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн оюутан Н.Оюунчимэг миний бие мэндчилж байна. Би юун түрүүнд та нараас нэгэн асуултыг асуухыг хүсч байна. Чиний мөрөөдөл юу вэ? Юуны тулд 10 жил суралцаад одоо элсэлтийн шалгалтандаа бэлдэж байна вэ? Үүнийг өмнө нь ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 04:10

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон Олон улсын оюутны эрхийн түгээмэл тунхаглалаар оюутанд олгогдсон улс төр, нийгэм, эдийн засгийн эрхийг хамгаалах, суралцах боломжийг нь нэмэгдүүлэх, нийт оюутны дуу хоолой, үзэл бодол, ашиг сонирхлыг илэрхийлэх, тэднийг гадаад, дотоодод, ялангуяа дээд боловсролын салбарт чадварлагаар төлөөлөхөд чиглэгдсэн оюутны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааны зорилтыг 2005-аас 2010 оны хооронд тодорхойлох үндсэн баримт бичиг нь "Монголын оюутны хөгжлийн хөтөлбөр" болно. Энэхүү баримт бичиг нь Монголын оюутны өөрийн удирдлагын ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 04:07

Эх орны ирэдYй болсон дYY нарта хандсан ҮГС

Амьдралын эхний шатыг амжилттай гишгэж, хөлгүй их далай мэт мэдлэгийн уурхай болсон их, дээд сургуулийн босгыг алхахаар зорихын сацуу энэ хэдэн үгсийг минь оюуны мэлмийдээ тунгаан суугаа эрхэм уншигч дүү нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хөдөө мал дээр өвөө эмээгийнхээ хайр энэрлээр өссөн Сайнбаяр миний бие та бүхэнд мэндчилж байна. Ховд аймгийн Жаргалант сумын 8 жилд гуравдугаар анги хүртлээ сурч, түүнээс хойш аравдугаар ангиа төгстөл хотын хүмүүжлээр өсөж, Хүүхдийн Ордны Эрдэм алтан медалыг хайрт багшаараа ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 02:47

Оюутан нас минь, Оюутны бодол

Миний нэр Оргил. Оюутан цагийн үүдийг нээн 3 жилийг ардаа орхиж байгаа нэгэн. Юуны өмнө МОХолбооноос ерөнхий боловсролын сургуулиа төгсөн оюутан болох гэж буй сурагчдад зориулан энэхүү зөвлөмж номыг эрхлэн гаргаж байгаад туйлын баяртай байна. Би энэхүү эссегээ зөвхөн тэр сурагчдад биш, бас тэдний эцэг эхчүүдэд, ирээдүйн төгсөгчид болох ахлах ангийнханд зориулан бичмээр байна.Миний бодлоор мэргэжлээ сонгон, их сургуульд элсэн орно гэдэг бол амьдралын хамгийн хариуцлагатай цаг үе байдаг. Яагаад гэвэл чи ганц л сонголт ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 02:41

Хотын залуус – хотын амьдрал

Хүний амьдрал гэгээн сайхан мөрөөдөл, зорилго агуулсан, амжилт, ялалт, анхны гэх бүх дурдатгал бас түүнчлэн азгүйтэл, бүтэлгүйтэл, хувь заяаны төөрөг шантрал зэрэг адал явдал, баяр, гунигын нулимс хосолсон хурц, өрнөлттэй жүжиг байдаг билээ. Энэ дунд сайн, сайхан дурсамжууд нь хамгийн баялаг бөгөөд түүний нэгээхэн хэсэг нь оюутан нас байдаг. Оюутан ахуй үеийн бүхий л цаг мөч алхам тутамдаа мэдлэг, амьдралын бүхий л талын туршлага хуримтлуулсан чухал хариуцлагатай боломж, сонголтуудаар дүүрэн он цаг гэж би боддог. ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 02:15

ЦАГДААГИЙН АКАДЕМИД ЭЛСЭН СУРАЛЦАХ НЬ...

Би 2004 онд Цагдаагийн академид элсэн суралцаж, 2005 онд тус Академийн Сонсогч, оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. Та бүхэнд ихийг нуршилгүй Цагдаагийн академи гэх эрхэм хүндтэй сургуульд суралцахын тулд ямар шалгуур давдаг, ямар ач холбогдолтой байдаг талаар товчхон танилцуулья.1. Цагдаагийн академид хэрхэн элсэн суралцах вэ? Цагдаагийн академид элсэн суралцагч нь тухайн жилд ЕБС-ийг "А", "В" үнэлгээтэй суралцаж төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нь "Нийгмийн тухай мэдлэг" хичээлээр 480, "Математик" хичээлээр 400 оноо авсан ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 02:10

Маркетер болох сонголтонд тань зөвлөе

Улс орны эдийн засгийг юу хөдөлгөдгийг мэдэх үү? Нөгөө алдарт алт, цэс эсвэл аж үйлдвэржилт гол нөлөөтэй нь үнэн гэхдээ түүнийг жолоодох бизнесийн ухаан эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог юм. Тэгвэл бизнесийг юу хөдөлгөдөг вэ? Бидний мэдэх санхүү, менежмент, хүний нөөц бүгдээрээ л чухал үүрэгтэй гэхдээ бизнесийн хөдөлгүүр бол хэрэглэгч үйлчлүүлэгчид байдаг.байхгүй. Тиймээс л "Хэрэглэгч та хаан" гэж маркетингийн шинжлэх ухаан заралдаг юм. Олон хүмүүс маркетингийг реклам зар сурталчилгаа явуулах гэж боддог. Тэгвэл энэ бол ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 02:09

Боловсрол ба оюутан залуус

Өнөөгийн нийгэмд хэдийгээр боловсролыг тэргүүлэх салбар гэж тодорхойлоод түүнийгээ хүн төвтэй гэж үзсэн нь "Хүнийгээ боловсруулна" гэсэн ойлголтыг хүн бүрт өгөх нь тодорхой юм. Өнөөгийн нийгэмд боловсролд хандах философийн үзэл ч гэсэн өөрчлөгдөж байна. Боловсрол бол нийгмийн бие хүнийг төлөвшүүлдэг төрийн хэрэгсэл байх гэсэн үзэл баримтлалаас дийлэнх орон холдож, хувь хүнийг бүх талаар хөгжүүлэх нь улс орны оюуны нөөцийн хөгжлийн үндэс гэдгийг хүлээн зөвшөөрөх болж байна. Хэдийгээр ийм байгаа ч гэсэн манай улсын хувьд харвал ...
Дэлгэрэнгүй > 2010.04.29, 02:08

Өндөр цалинтай ажилд орохыг хүн бүр хүсдэг

Ажлын туршлагаасаа хамаараад цалингийн үнэлэх үнэлэмж харилцан адилгүй. Ажлын байр хайж олно гэдэг цалинтай холбоотой. Өндөр цалинтай ажилд орохыг хүн бүр хүсдэг. Тэр хэрээр ажил нь өөрөөс нь илүү ур чадвар шаарддаг. Цалингаас нь болоод дуртай ажлаа хийж чадахгүй байх тохиолдол бага биш. Ажлаасаа таашаал авна гэдэг утга энд алдагдчихдаг. Дуртай ажлаа бага цалингаар хийх хүн ховор шүү дээ. Багш нар цалин бага байна гээд байсхийгээд л тэмцдэг. Сарын 1200 долларын ажилд авна гээд компаниуд ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:55

Ажил олгогчид хувь хүний төлөвшлийг чухалчилдаг

Сүүлийн үед ажил олгогчид хувь хүний төлөвшлийг их чухалчилдаг болжээ. Гадаад хэлний мэдлэг, бусад салбарын мэдлэг, багаар ажиллах чадвар, төлөвлөх чадвараас гадна хувийн сахилга бат их чухал. Хөдөлмөрийн ёс зүй гэж нэрлээд байгаад сахилга баттай байх чанарыг нь ажил олгогчид их ажигладаг. Хэзээ ажилдаа ирэх нь бүү мэд, ирээд ямар бүтээлтэй ажилласан нь мэдэгдэхгүй, юм хэлбэл биеэ өмөөрөөд өрвөлзөөд уурлаад байдаг, хааяа хааяа балгачихдаг, хувийнхаа ажлыг амжуулахаар сэмхэн бултдаг, бусадтай таарамжгүй ажилтантай байхыг хэн хүсэх ...
Дэлгэрэнгүй > 2010.04.27, 04:52

Хамтран ажиллагч байгууллагууд