Мэдээлэл

​Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2015 оны 03 сарын 25 нд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл, МОХ –ны ерөнхийлөгч Д. Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг хоёрдахь жилдээ зурж байгаа бөгөөд санамж бичгийн агуулгад оюуьан залуусыг нийслэл хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэх, хотынхоо бүтээн байгуулалтанд гар бие орлцуулах, нийслэлдээ хайртай залуус болгоход эрхэм зорилго оршиж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд оюутнууд Цэцэрлэгт хүрээлнд мод тарих, оюутны их цэвэрлэгээ хийх, автобусны буудлууд угаах, Чингисийн талбай ...
Дэлгэрэнгүй > 2015.03.25, 12:08

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2015-2016 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна.Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл ...
Дэлгэрэнгүй > 2015.02.13, 12:06

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Гадаадад суралцах сонирхолтой залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг цувралаар оруулъя. Энэ удаа Америкт суралцах тэтгэлгийн талаар мэдээлэл оруулъя. Монголчуудад зориулсан тэтгэлгийн тухайд хамгийн нэр хүндтэй нь АНУ-ын засгийн газрын Фулбрайт /Fulbright/ болон Хамфри /Humphrey/-ийн тэтгэлгүүд юм. Эдгээр нь АНУ-ын засгийн газраас санхүүжиж, тухайн суралцагчид сургалтын төлбөр, замын зардал, амьдран суух тэтгэмж зэрэг бүх зардлуудыг нь олгохын зэрэгцээ цаашид өсч дэвжих боломжийг олгодгоороо олон залуусын сонирхлыг татдаг. Фулбрайтын тэтгэлэг нь магистрантурт сурах хүсэлтэй хүмүүст зориулсан бол ...
Дэлгэрэнгүй > 2015.02.12, 20:43

БНХАУ-д суралцахыг хүсч буй оюутан залууст зориулсан нээлттэй өдөрлөг болно

БНХАУ-д суралцахыг хүсч буй та бүхэнд зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг энэ сарын 15-ны өдөр 11-17 цагийн хооронд “Тусгаар Тогтнол”-ын ордонд болно. Тус арга хэмжээг БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо 2 дахь жилдээ санаачлан Боловсрол СоёлШинжлэх Ухааны Яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоотой хамтран зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөгөөр Бээжин, Тянжинь, Шанхай, Жинан, Чиндао, Далянь, Харбин, Ханжоу, Ухань, Өвөр Монголын Хөх ...
Дэлгэрэнгүй > 2015.02.10, 14:55

Оюутны ТЭТГЭЛЭГ АВАХ журмыг шинэчиллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-д өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ.Үндэсний тэтгэлэг :Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэжМагистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэжДокторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэжУрамшууллын тэтгэлэг:50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 ...
Дэлгэрэнгүй > 2015.01.28, 10:08

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН ЛЕКЦИЙГ ҮНЭГҮЙ ЭЗЭМШЬЕ

Сүүлийн үед Харвардын их сургууль, Станфордын их сургуулиуд үнэгүй хичээл тавьж эхэлсэн цагаас "МООС" Мүүкийг хүн бүр мэддэг болжээ. Мүүк гэж их хэмжээний үнэгүй онлайн хичээлийг хэлж байна. 2011 оны намар Станфордын их сургуулиас үнэгүй 3 хичээл онлайнд тавьсанаас энэ бүхэн эхэлсэн. Тухайн үед хиймэл оюун ухааны хичээл орж байсан Сэбасчян Трун онлайн сургалтын платформ болох "Udacity" хамгийн анх бүтээсэн байна.Үүний дараа тус сургуулийн бас нэгэн багш болох Даппнэ Коллор, Андрью Үн хамтаран "Coursera"-ийг гаргасан ...
Дэлгэрэнгүй > 2015.01.28, 09:58

Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан тодорлоо

"ШИЛДЭГ". Энэ үг бүхний манлайд, бүгдийн түрүүнд гэсэн эрхэм утгыг өөртөө агуулдаг билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, авъяас чадвар, сурах хүсэл эрмэлзлээрээ үе тэнгийнхнийгээ манлайлсан 100 шилдэг оюутан "ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН" гэсэн хүндэт алдрыг хүртээд байна. Голомт банк нь одоогоос 12 жилийн өмнө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУ-ын бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж "Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-ийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүр шилдэг 100 оюутан тодруулдаг уламжлалтай.Энэ жил нийт 400 орчим ...
Дэлгэрэнгүй > 2014.11.12, 20:54

ЗАСГИЙН ГАЗРУУДААС ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГҮҮД

Оюунлаг_ боловсролыг эрхэмлэгч охид бүсгүйчүүдээ анхаарлаа хандуулаарай!!! Та бүхнийг баярлуулах ээлжит нэгэн хэрэгцээт мэдээллийг хүргэж байна. Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо. Орон орны засгийн газруудаас олгодог тэтгэлгүүдийг нэгтгэн хүргэж байна.Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг1. "British Chevening Scholarships"Жилд дунджаар 1500 гаруй оюутануудад олгодог энэхүү тэтгэлэгийн хэмжээ 30,000 фунт стерлинг орчим ,сургалтын зардал,ирж очих нислэг ,сар бүрийн оюутаны тэтгэмж, байр ,амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг ...
Дэлгэрэнгүй > 2014.10.31, 11:26

ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГААС МОНГОЛЧУУД МОДОН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД АНХНЫ МЕДАЛИЙГ ХҮРТЭВ

Малайзын Перлис хотноо 10 сарын 21-26 нд Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн болж 12 орны 200 гаруй тамирчид оролцож байна. Энэ тэмцээн өмнө нь Тайвань, Тайланд, Уганда улсад явагдаж байсан ба энэ жил 4 дэх удаагаа явагдаж байна. Тэмцээн спортын 9 төрлөөр явагдаж 32 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монголын баг тамирчид Тайваньд болсон тэмцээнд анх удаа 10 жилийн өмнө орж байсан бол энд өргөн бүрэлдэхүүнтэй Малайзыг зорьж, тэмцээнээс 7 хоногийн өмнө ...
Дэлгэрэнгүй > 2014.10.27, 19:32

Эрдэнэт хотод ажиллаа

Монголын оюутны холбооны ээлжит XIII -р чуулганаар шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсонтой холбоотойгоор МОХ -оо Улаанбаатар хот болон орон нутгийн салбар холбоодуудын гишүүдтэйгээ цуврал уулзалт ярилцлагуудыг хийж байгаа билээ. Өнгөрөгч долоо хоног буюу 2014 оны 10 сарын 24 -нд МОХ -ны бүтэц бүрэлдэхүүн Эрдэнэт хотод ажиллаа. Эрдэнэт хотын салбар холбооны гишүүдэд Оюутны анхан шатны байгууллагаь түүнийг удирдах, Хувь хүний хөгжлийн болон илтгэх урлагийн сургалтыг хийлээ. Уулзалтын үеэр Эрдэнэт хотын оюутан залуус орон нутгийн оюутнуудад зориулсан томоохон ...
Дэлгэрэнгүй > 2014.10.27, 19:15

Хамтран ажиллагч байгууллагууд