Мэдээлэл

Монгол оюутнууд ХҮРЭЛ медаль хүртлээ

БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны аравдугаар сарын 18-25-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуудагдан аваргууд тодорлоо.Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр гуравдугаар байр эзлэн ХҮРЭЛ медаль, цомын эзэд болж "Шилдэг баг"-аар шалгарлаа.Манай эмэгтэй тамирчдаас Б.Ану тавдугаар байрт 6.0 оноогоор, Э. Хулан аравдугаар байрт 4.5 оноо авч амжилттай оролцлоо. Харин эрэгтэй тамирчдаас Б. Галмандах наймдугаар байрт 5.5, Б. Ариунбүүвэй аравдугаар байрт 5.5, Р. Амгаланбаатар 13 дугаар байрт ...
Дэлгэрэнгүй > 2015.10.27, 13:54

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАТБАЯРЫН МЭДЭГДЭЛ

Нийслэлийн удирдлага, увайгүй, үеэ өнгөрөөсөн улс төрчдийн зүгээс хууль, тогтоомжийг уландаа гишгэлж, оюутан залуусыг басамжлан доромжилж, оюутны суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл нь энэхүү МЭДЭГДЭЛ-ийг хийхэд хүргэлээ. Нэг. Оюутнуудын эрх ноцтой зөрчигдөж, МОХ-ны нэр хүндэд халдлаа. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НИТХ-аас гаргасан хууль бус шийдвэр нь оюутны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчиж, оюутнуудад олон сая төгрөгийн хохирол учруулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг нь 2 сар хассан үйлдлээ хаацайлах журам гаргасан ...
Дэлгэрэнгүй > 2015.10.23, 15:05

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО ӨНӨӨДРӨӨС ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ДЭЭР АЖИЛЛАНА

Монгол улс 1995 оноос хойш улс орон эдийн засгийн хямралтай эсэхийг үл харгалзан эрдэм, боловсрол эзэмшиж байгаа оюутан залуусаа дэмжин, тэднийг сургууль руугаа саадгүй очдог байх, хичээлээсээ буцаад саадгүй харьдаг байх дэмжлэгийг олгосон. Боловсролын тухай, Авто тээврийн тухай энэ хуулинд зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6.51 гэсэн тогтоол гарч, түүгээр нийслэлийн нийтийн тээврээр зайлшгүй зорчиж байж сургуульдаа явах сурагч, оюутнуудыг нийтийн тээврээр зорчуулах журам 2010 онд баталсан. Энэ журам одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Энэ журмын ...
Дэлгэрэнгүй > 2015.10.19, 19:21

Монголын оюутны холбооны мэдэгдэл

Дэлгэрэнгүй > 2015.08.31, 15:15

Боловсрол яаж Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ?

Дэлхийн эдийн засаг ан агнуур, түүвэр, газар тариалан мал аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн эдийн засгийн шатыг дамжаад мэдлэгийн эдийн засаг суурьтай соёл иргэншил рүү эргэлт буцалтгүй шилжиж байна.Мэдлэгийн эдийн засаг суурьтай соёл иргэншил нь тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлж мэдлэг үйлдвэрлэх, улмаар мэдлэгийг мөнгө болгон хувиргаж, хуваарилах соёл иргэншил юм.Шинжлэх ухаан нь мөнгийг мэдлэг болгодог, инноваци нь мэдлэгийг мөнгө болгодог соёл иргэншил гэж тодорхойлж болно.Хүн ам цөөхөн, газар шороо багатай, байгалын баялаггүй Израиль орон дэлхийд ...
Дэлгэрэнгүй > 2015.08.31, 14:07

Харвардын их сургуулийн 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Харвардын их сургуулийн Радклифф ахисан түвшний судалгааны институт 2016-2017 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тус тэтгэлэгт тэнцсэн хүмүүст нэг жилийн хугацаанд АНУ-ын Бостон хотод амьдарч өөрсдийн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрийн талаар Радклифф институтын номын сан болон материаллаг баазыг ашиглан судалгаа хийх, сургуулийн бүрэн эрхт гишүүн болох зэрэг олон боломж нээгдэх юм байна. Тус институтээс жил бүр хүмүүнлэг, байгаль, нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачид болон уран бүтээлчдийн төлөөлөл болсон 50 хүнд бүтэн тэтгэлэг олгодог юм ...
Дэлгэрэнгүй > 2015.08.31, 13:56

МОХ -оос шаардлага хүргүүллээ.

2015 оны 08 сарын 19-нд Их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн талаар МОХ -оос хэвлэлийн бага хурал зарлаж Их, дээд сургуулиудын удирдлагууд болон Удирдах Зөвлөлд шаардлага хүргүүллээ. Шаардлагыг бүрэн эхээр толилуулж байна.ШААРДЛАГА/ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН УДИРДЛАГА, УДИРДАХ ЗӨВЛӨЛД/Сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөрийн хэмжээг тогтоох тухай Жил бүрийн намар Монгол Улсад суралцаж буй 178 000 гаруй оюутан суралцагчид тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөрийн нэмэгдэлд анхаарлаа хандуулдаг. Монголын оюутны холбооны зүгээс ...
Дэлгэрэнгүй > 2015.08.21, 11:03

985 оюутан цэрэг тангараг өргөлөө

Монголын Оюутны Холбооноос санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг-2015" хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг Чингисийн талбайд тангараг өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ...
Дэлгэрэнгүй > 2015.08.12, 13:57

Оюутан цэрэгт 1000 оюутан хамрагдана

Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, хугацаат цэргийн алба хаагчийн тоо цөөрсөн, хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр “Монгол Улсын Үндсэн хууль”-аар хүлээсэн “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байна.Зэвсэгт хүчин, хилийн цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн орон тоогоор жил тутам цэргийн насанд (18) хүрч байгаа нийт залуусын 30 хувийг л хугацаат цэргийн албанд татах боломжтой байдаг.Иймд Монголын оюутны холбоо санаачлага гарган, оюутан ...
Дэлгэрэнгүй > 2015.03.25, 12:25

Мэргэжил сонголт лекц 21 аймагт боллоо

БСШУЯ, МОХ жил бүр хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "Миний мэргэжил- Эх орны минь хөгжлийн гарц" сэдэвт мэргэжил сонголтын талаархи лекцийг 21 аймгийн ЕБС -ийн сурагчдад 2015 оны 03 сарын 09 - 21 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа. Лекцэнд нийтдээ 15,000 гаруй сурагчид хамрагдлаа. Тус арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажилласан "Залуусыг дэмжигч" Скайтел группийн хамт олонд талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй > 2015.03.25, 12:17

Хамтран ажиллагч байгууллагууд