Мэдээлэл

​“ОЮУТАН ЦАГДАА-2016” хөтөлбөрийн бүртгэл 2016.04.22-ны Баасан гарагаас эхлэнэ.

Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл "Аялал жуулчлал ба Хөдөлмөр эрхлэлт" яармагийн үеэр буюу 2016.04.22-ны Баасан гарагт 10.00 - 17.00 цагийн хооронд Монголын залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд бүртгэж эхлэх гэж байна.Мөн тус хөтөлбөрийн бүртгэл 2016.04.25-30-ны хооронд ажлын цагаар Монголын оюутны холбооны байранд бүртгэх болно."Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж ...
Дэлгэрэнгүй > 2016.04.21, 17:17

Оюутны санаачлагатай төслийн сонгон шалгаруулалт, хэрэгжүүлэлт, санхүүжилттэй холбоотой журмын төсөлд саналаа тусгана уу.

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ, САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ТУСГАНА УУ.
Дэлгэрэнгүй > 2016.02.22, 14:35

​2016 онд Оюутан цэрэг хөтөлбөр Дорнод, Ховд аймгуудад хэрэгжинэ.

Монголын оюутны холбооны санаачлагаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж, 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн. Монголын оюутны холбооны санаачлагаар энэ жил “Оюутан цэрэг хөтөлбөр Ховд, ...
Дэлгэрэнгүй > 2016.02.01, 11:56

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.Суралцуулах мэргэжлийн чиглэлМонгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:Магистр: - Боловсрол- Соёл, урлаг- Анагаах ухаан, эрүүл мэнд- Хөдөө аж ахуй- Эрчим хүч, дэд бүтэц- Уул уурхай- Зам тээвэр,- Барилга, хот байгуулалт,- Байгаль орчин, ногоон хөгжил - Мэдээллийн технологи- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи Доктор:- ...
Дэлгэрэнгүй > 2016.01.13, 21:08

ОХУ дахь Монголын Оюутны Холбоо

20 жилийн түүхтэй ОХУ дахь Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаагаа бататган уулзалт хийлээ. 2015 оноос шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн салбар холбоо маань Москва хотын 40 их, дээд сургуулийн тэргүүлэгч оюутнууд, 25 хотын төлөөлөгч нартай нягт холбоотой хамтран ажиллаж байна. Анх 1990 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, "De Facto" ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үүсгэн байгуулж удирдаж байсан ОХУ дахь Монголын Оюутны Холбооны салбар байгууллагыг эдүгээ ...
Дэлгэрэнгүй > 2016.01.12, 14:03

Монголын Оюутны Холбооны дүрэм

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Монголын оюутны ээлжит бус “ОЮУТНЫ ЭРХ” чуулганаа оруулсан өөрчлөлтийг тусгасан хувь Монголын оюутны холбооны дүрэм
Дэлгэрэнгүй > 2015.12.15, 11:23

Манлайлагч Залуу алтан медал олгох журам

“Манлайлагч залуу” медаль Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрийн мэдлэг оюунаараа бусдыгаа манлайлан нийгэм, улс төр, эдийн засаг, спорт, соёл урлагийн болон бусад шинжлэх ухааны салбарт ажиллах хугацаандаа бодит амжилт гарган Улс, аймаг, нийслэл, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн манлайлагч залуучуудыг энэхүү медалиар шагнана. Болзол: 1. Мэргэжлээрээ 2 буюу түүнээс дээш жил амжилттай ажиллаж байгууллага хамт олноо хошуучлан манлайлсан байх 2. Залуучуудын идэвх, санаачлагыг өрнүүлэн, нийгэм, хүмүүнлэгийн салбарын хөгжилд өөрийн бодит хувь нэмрийг оруулж тодорхой ...
Дэлгэрэнгүй > 2015.12.13, 19:05

Оюутны дотуур байрны багш нарын IV зөвлөгөөн боллоо

Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны дотуур байрны багш нарын IV зөвлөгөөн ШУТИС -н БУХС -н Эрдмийн зааланд 2015 оны12 сарын 04 -ны өдөр боллоо. Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг 52 оюутны дотуур байрны багш нар оролцлоо. Энэ удаагийн чуулганаар Улсын болон оны тэргүүний дотуур байр шалгаруулах журам, төлбөрийн нөхцөл, болон Монголын оюутны дотуур байрны багш нарын нэгдсэн холбоог үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ. Тус холбоог байгуулсанаар багш ...
Дэлгэрэнгүй > 2015.12.04, 15:02

МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал “ОУ-ын Оюутны эрхийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ

Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутан суралцагчдадаа болон гадаад орнуудаас Монголд суралцаж байгаа оюутан Та бүхэнд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж байна.Хүн төрөлхтний эсрэг геноцид дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, олон сая иргэний амийг авч одсон дэлхийн II дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын цуглаан хаа сайгүй өрнөж, Прага хотноо амиа өгсөн оюутнуудын гэгээн дурсгалыг хүндэтгэж 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Лондон дахь Олон улсын оюутны холбооноос ...
Дэлгэрэнгүй > 2015.11.17, 13:44

МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал: “Оюутны үнэлэмжийг өсгөх нь” илтгэл

Эрхэм хүндэт Оюутан залуусаа.Та бүхэндээ Монгол орныхоо ирээдүй болохоор шамдан суралцаж буй оюуны их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна.Дэлхийн аль ч улс гүрний хөгжлийн хурд, чиг хандлага, ирээдүйн өнгө төрхийг оюутан, суралцагчид нь тодорхойлж, тэдэнд хандах хандлага, үнэлэмж нь улс орных нь нэр төр, баталгаа болж, итгэлтэй ирээдүйг байгуулах үндэс суурь байдаг.Бидний, монголын бахархал бол алтан үе болсон ахмад буурлууд, хөдөлмөр бүтээлээрээ манлайлж яваа дунд үеийнхэн, тэдгээрийг залгамжлах хариуцлагатай үүргийг хүлээсэн оюутнууд, суралцагчид ...
Дэлгэрэнгүй > 2015.11.09, 14:10

Хамтран ажиллагч байгууллагууд