Монголын анхны Флаш Моб бүжгийн тэмцээн болно

06.04, 20:56

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан МОХ, БОНХЯ хамтран Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг оюутны дуу хоолой сэдвийн хүрээнд Чингисийн талбайд 2014 оны 06 сарын 05 -ны өдөр их дээд сургуулийн оюутнуудын дунд анх удаагаа Флаш Моб бүжгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 8 баг бүртгүүлсэн байгаа бөгөөд баг тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц бүжгийн утга агуулга хувцас жигдрэлттэй байх юм байна. Эрхэм оюутан залуус та бүхэн Чингисийн талбайд хүрэлцэн ирж өөрсдийн сургуулийн баг хамт олноо хөгжөөн дэмжихийг уриалж байна.

Хамтран ажиллагч байгууллагууд