Манлайлагч Залуу алтан медал олгох журам

12.13, 19:05

“Манлайлагч залуу” медаль Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрийн мэдлэг оюунаараа бусдыгаа манлайлан нийгэм, улс төр, эдийн засаг, спорт, соёл урлагийн болон бусад шинжлэх ухааны салбарт ажиллах хугацаандаа бодит амжилт гарган Улс, аймаг, нийслэл, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн манлайлагч залуучуудыг энэхүү медалиар шагнана.

Болзол:

1. Мэргэжлээрээ 2 буюу түүнээс дээш жил амжилттай ажиллаж байгууллага хамт олноо хошуучлан манлайлсан байх

2. Залуучуудын идэвх, санаачлагыг өрнүүлэн, нийгэм, хүмүүнлэгийн салбарын хөгжилд өөрийн бодит хувь нэмрийг оруулж тодорхой үр дүнд хүрсэн байх

3. Ажиллаж байх хугацаандаа эрдэм шинжилгээ-судалгааны ажил бүтээсэн, уг ажил нь бодит амжилтанд хүрсэн /Бүтээлийн нэр, авсан шагналын жагсаалтыг ирүүлэх/

4. Бие даасан урлагийн бүтээл, ном, нийтлэл бичиж хэвлүүлсэн байж болно. /хуулбар, танилцуулгыг ирүүлэх/

5. Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, шинэ санал санаачлагууд нь олон нийтийн дунд биелэлээ олж бусдыгаа хошуучлан манлайлсан байх

6. Байгууллагаас албан ёсоор тодорхойлсон тодорхойлолт

7. 1 хувь цээж зураг

8. Шагналд нэр дэвшигчийн материалыг ажлын 5 хоногийн өмнө МОХ-ны төв байранд ирүүлсэн байна.


Хамтран ажиллагч байгууллагууд