Цахим Виза карт

Оюутны шар виза карт Смарт карт болж өөрчлөгдлөө

      Энэ жил 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино. Өмнөх жилүүдэд оюутны виза картыг намар орж ирэхэд нь захиалаад, гарахгүй уддаг байсан бол энэ жилээс ахлах курсын оюутнууд хавар  захиалж, одоогийн байдлаар 57 мянган оюутны виза картыг хэвлээд дуусчихсан байна. Харин нэгдүгээр курсын оюутнууд сургуульдаа орсон даруйдаа сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулаад картаа нийтийн тээврийн наалтын хамт захиалах боломжтой. Мөн захиалгаас хоцорсон оюутнууд нэгдүгээр курсын оюутнуудын карт захиалгын дараа захиалгаа өгнө. Өмнө нь "Голомт" ...
Дэлгэрэнгүй > 2013.08.22, 23:05

Оюутнууд хуучин визагаараа 10 сар хүртэл үнэгүй зорчино

            Өмнө нь Монголыг оюутны холбоо “Голомт” банктай хамтарч ажиллан, оюутны шар виза карт хэвлүүлдэг байсан бол энэ жилээс “Төрийн банк”-тай хамтран шинэ смарт карт хэвлүүлсэн байна. Энэхүү шинэчилсэн  картан дээр  нууцлалтай наалтыг нааснаар оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрх нь үүснэ. Уг картан дээр наах, нийтийн тээврийн наалт ньнэг оюутанд зориулсан нэг серийн дугаартай  байх бөгөөд тус серийн дугаарт оюутны овог нэр, суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дамлан худалдах, хуурамчаар хуулбарлах гэх мэт зөрчлүүд ...
Дэлгэрэнгүй > 2013.08.22, 22:51

Монголын оюутны виза карт 2013 оны 06 сарын 30 хүртэл зорчихыг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын оюутны виза карт 2013 оны 06 сарын 30 хүртэл зорчихыг албан ёсоор мэдэгдэж байна. Зарим автобус компаниудын мөнгө хураагчид "сургууль амарсан" гэх шалтгаанаар оюутан суралцагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй мөнгө нэхэх тохиолдол гарч байгаа тул оюутан таньд зорчихтой холбоотой хүндрэл учирсан бол нийтийн тээврийн газрын 326352 дугаарт мэдэгдэж тухайн автобусны кондукторт арга хэмжээ авахуулах бүрэн боломжтой юм. Мөн оюутан та виза картаараа 2013 оны 06 сарын 30 хүртэл зорчих ба чиглэл цаг харгалзахгүй Улаанбаатар ...
Дэлгэрэнгүй > 2013.06.11, 12:08

ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД:

      Жил бүрийн 9,10 дугаар сард шинээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д элсэж буй оюутан суралцагчдийн захиалгыг хүлээн авч хэвлэлтэнд өгдөгөөс шалтгаалан виза картаа хаяж үрэгдүүлсэн, хугацаа нь дууссан катаа сунгуулах хүсэлт өгсөн оюутан суралцагчдын захиалга 1-2 сараар хоцрох тохиолдол их гардаг. Дээрх байдлыг харгалзан үзээд 2013-2014 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн карт, үнэгүй зорчих эрхийн бичиг /наалт/-ны захиалгыг 2013 оны 5 сарын 14-ний өдрөөс авч эхлэхээр бэлтгэл ажил хангагдсан тул ирэх ...
Дэлгэрэнгүй > 2013.05.13, 13:57

Оюутны виза картын захиалга авч эхэллээ

Монголын оюутны холбооноос 2013-2014 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн карт, үнэгүй зорчих эрхийн бичиг буюу наалтны захиалгыг авч эхэллээ. Тиймээс энэ намар болон ирэх жил нийтийн тээврээр үнэгүй зорчих наалт, карт авах оюутан суралцагчид өөрийн сургуулийн оюутны холбоогоор дамжуулан виза карт, наалтыг захиална. .Харин виза картны үнэ бүтэн жилийн хугацаанд 1700 төгрөг бол наалт нь мөн хугацаанд 4200 төгрөг байх юм байна. Ийм зохион байгуулалт хийснээр оюутнууд есдүгээр сараас эхлэн нийтийн тээврээр ...
Дэлгэрэнгүй > 2013.05.13, 12:25

17 мянган оюутан автобусаар зорчих эрхээ хасуулаад байна

Энэ оны долоодугаар сарын 20-нд Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас 113 мянган  сурагч, оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах шаардлагатай гэж холбогдох байгууллагуудад уламжилсан байна. Гэтэл Сангийн яам төсөв боловсруулахдаа оюутны хуулиар олгогдсон эрхийг зөрчиж өнгөрсөн жил зорчиж байсан 96 мянган оюутнаар тооцоолсон нь 17 мянган оюутан автобусаар зорчих эрхээ хасуулахад хүргээд байгаа аж. Ийнхүү үүссэн нөхцөл байдлын улмаас оюутнууд эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна, хуурамч билетийн асуудал ч гараад байгаа юм. Иймээс МОХ-оос 2013 оны ...
Дэлгэрэнгүй > 2012.11.27, 12:20

Олон улсын оюутны үнэмлэх (ISIC) шинээр авах

Олон улсын оюутны үнэмлэх нь Дэлхийн 128 орны 33,000 гаруй газар оюутнуудад хөнгөлөлт эдлүүлдэг. Энэхүү картын давуу тал нь олон улсад оюутан хэмээх нэр төрийн баталгаа болдог төдийгүй ЮНИСЭФ –ээс сайшаагдсан юм. Манай улс  1960 –аад оноос эхлэн олон улсын оюутны картыг олгож эхэлсэн. 2010 оноос картын нууцлал, өнгө загвар, үйлчилгээний өргөтгөлийн хувьд шинэчилсэн хувилбараар олгогдож байна. Энэхүү картаар олон улсад  5 – 60 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхийн зэрэгцээ олон улсад өөрийн байгууллагыг сурталчилах том хэлбэр ...
Дэлгэрэнгүй > 2011.05.29, 04:57

Монголын Оюутны Виза карт шинээр авах

Эрхэм оюутан та оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн виза картыг 2 жилд нэг удаа захиалан авах бөгөөд Их дээд сургууль коллеж МСҮТ - д элсэн орсон томилолт иргэний үнэмлэх шаардлагатай.Бусад курсын оюутнуудад дараах бичиг баримтуудыг үндэслэн олгоно. 1. Оюутны үнэмлэх2. Оюутны сурлагын дэвтэр3. Оюутны цахим карт Жич : Хэрэв таны виза картны хугацаа дууссан бол дээрхи бичиг баримтыг дахин бүрдүүлэн шинээр захиалан авахыг анхаарна уу
Дэлгэрэнгүй > 2011.05.29, 02:43

Дөрвөөс дээш курст суралцаж төгсөх оюутнуудын үнэ төлбөргүй зорчих эрх

Өнгөрсөн жил 4-р курсын оюутнуудад цэнхэр цахим картыг олгосон бөгөөд тодорхой мэргэжлийн онцлогоос хамаарч дөрвөөс дээш жилийн хугацаанд дээд боловсролын бакалавар зэрэг эзэмшихээр суралцаж байгаа оюутан нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих эрхийн цахим болон виза карт захиалан хөнгөлөлт эдлэх эрхтэй болно.Жич : Тухайн суралцаж буй сургуулиас дөрвөөс дээш жил суралцдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт дээр дурьдсан бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.
Дэлгэрэнгүй > 2011.05.29, 02:35

Цахим картаа хаяж үрэгдүүлсэн бол

Эрхэм оюутан та оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн цахим картаа хаяж үрэгдүүлсэн бол шүүлт хийлгэж нэг дүгээр курсын захиалга дууссаны дараа дахин захиалан авах боломжтой.
Дэлгэрэнгүй > 2011.05.29, 02:16

Хамтран ажиллагч байгууллагууд