Гадаадад суралцах

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.Суралцуулах мэргэжлийн чиглэлМонгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:Магистр: - Боловсрол- Соёл, урлаг- Анагаах ухаан, эрүүл мэнд- Хөдөө аж ахуй- Эрчим хүч, дэд бүтэц- Уул уурхай- Зам тээвэр,- Барилга, хот байгуулалт,- Байгаль орчин, ногоон хөгжил - Мэдээллийн технологи- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи Доктор:- ...
Дэлгэрэнгүй > 2016.01.13, 21:08

ОХУ дахь Монголын Оюутны Холбоо

20 жилийн түүхтэй ОХУ дахь Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаагаа бататган уулзалт хийлээ. 2015 оноос шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн салбар холбоо маань Москва хотын 40 их, дээд сургуулийн тэргүүлэгч оюутнууд, 25 хотын төлөөлөгч нартай нягт холбоотой хамтран ажиллаж байна. Анх 1990 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, "De Facto" ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар үүсгэн байгуулж удирдаж байсан ОХУ дахь Монголын Оюутны Холбооны салбар байгууллагыг эдүгээ ...
Дэлгэрэнгүй > 2016.01.12, 14:03

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2015-2016 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна.Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл ...
Дэлгэрэнгүй > 2015.02.13, 12:06

АНУ-д суралцах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Гадаадад суралцах сонирхолтой залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг цувралаар оруулъя. Энэ удаа Америкт суралцах тэтгэлгийн талаар мэдээлэл оруулъя. Монголчуудад зориулсан тэтгэлгийн тухайд хамгийн нэр хүндтэй нь АНУ-ын засгийн газрын Фулбрайт /Fulbright/ болон Хамфри /Humphrey/-ийн тэтгэлгүүд юм. Эдгээр нь АНУ-ын засгийн газраас санхүүжиж, тухайн суралцагчид сургалтын төлбөр, замын зардал, амьдран суух тэтгэмж зэрэг бүх зардлуудыг нь олгохын зэрэгцээ цаашид өсч дэвжих боломжийг олгодгоороо олон залуусын сонирхлыг татдаг. Фулбрайтын тэтгэлэг нь магистрантурт сурах хүсэлтэй хүмүүст зориулсан бол ...
Дэлгэрэнгүй > 2015.02.12, 20:43

ЗАСГИЙН ГАЗРУУДААС ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГҮҮД

Оюунлаг_ боловсролыг эрхэмлэгч охид бүсгүйчүүдээ анхаарлаа хандуулаарай!!! Та бүхнийг баярлуулах ээлжит нэгэн хэрэгцээт мэдээллийг хүргэж байна. Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо. Орон орны засгийн газруудаас олгодог тэтгэлгүүдийг нэгтгэн хүргэж байна.Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг1. "British Chevening Scholarships"Жилд дунджаар 1500 гаруй оюутануудад олгодог энэхүү тэтгэлэгийн хэмжээ 30,000 фунт стерлинг орчим ,сургалтын зардал,ирж очих нислэг ,сар бүрийн оюутаны тэтгэмж, байр ,амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг ...
Дэлгэрэнгүй > 2014.10.31, 11:26

Канадын боловсролын үзэгслэн яармаг болно

Монгол улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас Канадын боловсролын үзэсгэлэн яармагийг 2014 оны 10 сарын 19-ны ням гаригт зохион байгуулах гэж байна. Монгол Улсад хоёр дахь удаа зохион байгуулж байгаа эл үзэсгэлэнд Канадын өнцөг бүрээс 20 орчим боловсролын байгууллага оролцоно. Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Геүлдхок “Боловсрол бол тэргүүлэх ач холбогдол өгөх салбарын нэг” гэсэн бол Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Залуу үеийнхэнд хийж байгаа хөрөнгө оруулалт нь улс үндэстний ирээдүйн ...
Дэлгэрэнгүй > 2014.09.25, 11:04

Эрхүү дахь монгол оюутнуудын төгсөлт боллоо

  Оросын Холбооны Улсын Эрхүү хотод 700 гаруй монгол оюутнууд Барилга, төмөр зам, анагаах ухаан болон инженер технологийн салбарт суралцаж байна. Эрхүүгийн монгол оюутнуудын ашиг сонирхолыг нь хамгаалах, тэдэнд зориулсан хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Монголын оюутны холбооны салбар Эрхүү дахь монголын оюутны холбоо нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон Монгол оюутнуудын төгсөлтийн баярыг зохион байгуулдаг. 2013 -2014 оны хичээлийн жилд Эрхүү хотод 70 гаруй оюутан төгс ...
Дэлгэрэнгүй > 2014.05.14, 18:38

ОХУ-н засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

             Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиудад 2014/2015 оны хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр суралцуулна.   ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар) Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр ОХУ-ын их, дээд сургуулиудад 2014/2015 оны хичээлийн жилд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруултад урьж байна.                Нэг. ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014/2015 оны хичээлийн жилд  дараах чиглэлээр 383 хуваарь  ...
Дэлгэрэнгүй > 2014.03.10, 10:46

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /2014-2015/

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (20 бакалавр, 33 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно.  Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Тэтгэлэгт хамрагдах шаардлага ...
Дэлгэрэнгүй > 2014.03.04, 13:53

ПОЛЬШ, УНГАР, БОЛГАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд: · Бүгд Найрамдах Польш Улсад 20 иргэнийгбакалаврт (уул уурхай-2, эрчим хүч-2, барилга-2, зам  тээвэр-2, мэдээллийн технологи-2, нанотехнологи-2, биотехнологи-2, байгаль орчны нөхөн сэргээлт-2, урлагийн бүтээл сэргээн  засварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийг докторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);   · Бүгд Найрамдах Унгар Улсaд А категориор 15 иргэнийг  бакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-2, уул уурхай-2, инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б  категориор 3иргэнийг бакалаврт (биотехнологи-1, хими технологи-1, эм зүй-1), мөн 3 иргэнийг докторантурт (мэргэжил хязгаарлахгүй); · Бүгд Найрамдах Болгар Улсад 1 иргэнийг бакалаврт (хими технологи), 1 иргэнийг докторантурт (мэргэжил ...
Дэлгэрэнгүй > 2014.03.04, 13:43

Хамтран ажиллагч байгууллагууд