Канадын боловсролын үзэгслэн яармаг болно

09.25, 11:04

Монгол улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас Канадын боловсролын үзэсгэлэн яармагийг 2014 оны 10 сарын 19-ны ням гаригт зохион байгуулах гэж байна. Монгол Улсад хоёр дахь удаа зохион байгуулж байгаа эл үзэсгэлэнд Канадын өнцөг бүрээс 20 орчим боловсролын байгууллага оролцоно. Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Геүлдхок “Боловсрол бол тэргүүлэх ач холбогдол өгөх салбарын нэг” гэсэн бол Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Залуу үеийнхэнд хийж байгаа хөрөнгө оруулалт нь улс үндэстний ирээдүйн амжилт, дэвшил хөгжилд чухал ач холбогдолтой“ хэмээн өгүүлж байна.

Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ням гаригт “Блю Скай Тауэр”-ын гуравдугаар давхарт нээгдэх бөгөөд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, ахлах ангийн сурагчдад боломж олгохоороо онцлог юм.

Хамтран ажиллагч байгууллагууд